Б.Амархүү С.Жавхлан ахдаа хайргүй болжээ

2012/05/11
Share |
Б.Амархүү С.Жавхлан ахдаа хайргүй болжээ

Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, гавьяат жүжигчин С.Жавхлан нарын хамтран дуулсан "Ай сайхан аав минь" дуу олны сонорт хэдийнэ хүрсэн. "Мөрөөдлийн театр"-ын анхны уран бүтээл "Миний нууц хүү" жүжгийн энэ дууг сурталчилгаа маягийн клиптэй болсонд үзэгчид сэтгэл дундуур байгаа гэсэн. Иймд Б.Амархүү энэ дууг ганцаараа дуулж, клипээ шинэчилжээ. Клипэндээ тайз, дэлгэцийн олон сайхан жүжигчин тоглуулсан байна. Энэ дуу бол урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын ая, С.Жавхлангийн үг юм.

Б.Амархүү ОХУ-ын шоу бизнесийн ертөнцөд амжилт гаргаад ирсэн даруйдаа "Би дуучин С.Жавхлан ахыг шүтдэг. Түүнтэй дуулах нь миний нэр төрийн хэрэг” хэмээн нэлээд хэдэн хэвлэлээр ярилцлага өгөхдөө хэлсэн. Гэвч хамт дуулсан бүтээлээ яагаад ч юм ганцаараа дуулж, клип хийлгэв. Б.Амархүү С.Жавхлан ахдаа хайргүй болсон бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.