Нурсан барилгын нууц эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байжээ

2012/05/11
Share |
Хүмүүс: Б Чойжилсүрэн | 
Нурсан барилгын нууц эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд барьж буй амины орон сууцны барилгын ажил явагдаж байх үеэр нурсан. "Аранзал инвест" компанийн захирал О.Мэндсайханы захиалгаар баригдаж буй тус барилгын улмаас таван хүн бэртэж, нэг хүн нас барсан. Нурангид дарагдсан иргэдийн дөрөв нь нэг гэр бүлийн хүмүүс байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэдийг Увс аймгаас УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэн ирүүлж ажиллуулж байжээ. Гол нь тухайн нурсан барилга Дархан цаазат газар баригдаад зогсохгүй холбогдох байгууллагаас зөвшөөрөл ч аваагүй байж. Хэдий уг барилга хувь хүний дур мэдэн барьсан сууц гэгдээд буй ч цаад эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн аж. Эрхэм гишүүн одоогоор энэ талаар нийтэд мэдээлэхийг хориглоод байгаа гэнэ.

Барилгын нуралтын шалтгааныг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас шалгаж, дүгнэлт тогтоожээ. Холбогдох байгууллагын мэдээлснээр тухайн барилгын нурах болсон гол шалтгаан нь нойтон бетон зуурмаг доош гоожсон, хучилтын арматурууд нь ил гарсантай холбоотой аж. Нөгөөтэйгүүр бетон зуурмаг нь 70 хувийн бэхжилт авсны дараа дам нуруу, хучилтын хавтан цутгах угсралтын ажлын технологийг тавих ёстой зэрэг дүрмийг зөрчсөнөөс нуралт үүссэн байна. Мөн барилгын зураг төсөл улсын экспертизийн албаар хянагдаагүй, барилгын талбай дахь зураг төсөлд зохиогчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй байжээ. Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй Т.Чойжилжав даамалтай барилгын бригад нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй зэрэг нь тогтоогдсон. Цаашид барилгын нурсан хэсэг болон суурийг бүрэн буулгаж, зайлуулах шаардлагатай болжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Н.ЧИМЭГ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.