Хүрлээг олж өгсөн хүнд өндөр шагналтай

2012/05/11
Share |
Хүмүүс: Д Хүрэлхүү | 
Хүрлээг олж өгсөн хүнд өндөр шагналтай

Сүүлийн үед “Зар мэдээ” сонинд “жүжигчин Хүрэлхүүг олж өгсөн хүнд өндөр шагнал өгнө” гэсэн зар тавимаар санагдаад байгаа юм. Яагаад гэхээр тайзан дээр хадаатай юм шиг л алаг нүдээ дүрлэгнүүлээд элдэв янзын хачин юм ярьж амьтан хүнийг инээлгээд явдаг байсан Хүрлээ гэх энэ нөхөр усанд хаясан чулуу шиг л алга болчихлоо. Үе тэнгийн найз нөхөд нь гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулан таахалзаж явахад мань нөхөр л хэнэггүй царайлаад чимээгүй байгаад байх юм. Ядахдаа олон жил нэг тайзан дээр гарч анд найзууд биш юмаа гэхэд уран бүтээлийн хамтрагчид болж байсны хувьд муусайн найзынх нь нэг болоод сууж байх учиртай сан.

Гэтэл тэр л ганцаараа суудлаа эзгүйрүүлээд “зожигроод” байх шиг. Миний авах ёстойг өөр хүн авчихаар уур хүрээд байдаг юм гэж нэгэн найз маань ярьж байсан. Арай тэр өөрийнх нь авах ёстойг өрөөл бусад нь хүртчихсэнд уурсаад тайзаа эзгүйрүүлээд байгаа юм биш байгаа даа. “Эр хүн гэдэг уужуу л дотортой байдаг даа, уг нь. Манай Хүрлээ ч тэгэх хүн биш ээ” гэсэн хөгшчүүлийн үгийг үнэний хувьтай гэж бодон хүлээж л сууя даа. Хаана яваа бол доо чи минь хаана яваа бол....

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
sqmmzhckd kKSeAwehuhmccosyzm, [url=http://zsafviyscjwz.com/] zsafviyscjwz[/url], [link=http://kxstnzilpxqd.com/ ]kxstnzilpxqd[/link], http://gdcuupeqxmmw.com/
IP:46.161.9.32  2016-11-16 23:39:15
Phyllispab wh0cd363289 serpina Effexor Where To Buy Allegra Dapoxetine Viagra Soft Zithromax Without A Prescription
IP:46.161.9.24  2017-02-10 18:14:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.