”Extacy” эргэн тайзнаа

2012/05/12
Share |
Хүмүүс: EXTACY |  Ж Алтанцэцэг | 
”Extacy” эргэн тайзнаа

"Making the band 2" реалити шоунаас төрсөн охидын  “Extacy” хамтлаг нь анх Солонгосын охидын хамтлагуудын хэв маягийг дуурайн Монголдоо байхгүй “Electro house” “Dance” чиглэлээр дуулж нилээдгүй сенсааци дэгдээсэн. Гэсэн  хэдий ч  “Mongolian music video awards”-ын тайзан дээр эвсэл муутай бүжиглэж, ам барьж дуулсан нь фэнүүдийнх нь урмыг хугалсан билээ.

Хэсэг нам жим байсны эцэст “Extacy” хамтлагийн  анхны найман  гишүүн хувийн шалтгаан гэх халхавчаар  хамтлагаасаа гарсаар гурван гишүүнтэй үлджээ. Эцэст нь  дөрөв дэх гишүүнээр цус сэлгэн шинэ клипнийхээ ажилд шамдсан гэнэ. Шинэ гишүүнийг нь Б.Уянга гэх бөгөөд “Pro Sound ”студийн дуулаачийн дамжаанд суралцдаг байжээ. Түүнчлэн хамтлагийн охидууд “Pro Sound” студид бэлтгэлийн байртай болсон учир өдөр бүр шинэ уран бүтээлийн бэлтгэлээ базааж завгүй байгаа ажээ. Ийнхүү Алтаагийн охидууд эргэн уран бүтээлдээ шамдсаар.

М.Айри

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.