Ч.Бат-Эрдэнэ гурав дахь эхнэрээрээ ”Боржигин”чуулгын бүсгүйг сонголоо

2012/05/12
Share |
Хүмүүс: Ч Бат-Эрдэнэ | 
Ч.Бат-Эрдэнэ гурав дахь эхнэрээрээ ”Боржигин”чуулгын бүсгүйг сонголоо

Анх “Хонхны нулимс” дуугаараа олны танил болж болж гарч ирсэн Чинбатын Бат-Эрдэнэ хэмээн энэ залуу хэдхэн жилийн дотор олын танил болж, бас МУГЖ гэдэг цолыг энгэртээ зүүсэн. Юм юмандаа авьяастай, бас хөдөлмөрч дуучин залуу маань сүүлийн үед урлагийн менежмент судлаж, ном бичиж, Францад сурах болсоор хэсэг зуур чимээ алдарчээ. Тэрбээр жилдээ хоёр удаа монголд ирдэг бөгөөд амралтаараа ч гэсэн зүгээр суудаггүй, залуу дуучдын бие даасан тоглолт зохион байгуулдаг гэнэ. Илүү дутуу зангүй, нөхөрсөг энэ залуу уран бүтээлдээ амжилт олж чадсан ч хувийн амьдралаа төвхнүүлж чадахгүй явсаар өдий хүрсэн.Одоогоос хэдэн жилийн өмнө, оюутан байхдаа л танилцаж, дотуур байрнаас бие биенээ олж, ханилсан эхнэрээсээ салж, хоёр хүүхдээ өнчрүүлсэн хэмээн багагүй хэл аманд орооцолдож байлаа.

Удалгүй тэрбээр дуучин Э.Оюумаатай хамтын амьдрал зохиосон ч уран бүтээлч хосууд бас л нэг гэрт удаан хамт амьдарч чадсангүй. Хайрын дууг хамтран дуулж, бас хаа сайгүй аялан тоглож, чамлахааргүй мөнгө төгрөг хураасан хосуудыг хөрөнгө мөнгөнөөс болж эв эвдэрсэн хэмээн зарим хүмүүс ярьдаг юм билээ. Хоёр ч удаа амьдрал зохиогоод бүтээгүй залуухан гавьяат маань энэ удаа хувийн амьдралдаа дахин өөрчлөлт хийж, гурав дахь амьдралаа зохиож байна.

Түүний шинэхэн найз бүсгүйгээр  Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулгын дуучин Г.Янжиндулам гэгч төдийлөн олны танил бус, залуухан дуучин тодроод байна.  Янжиндулам хэмээх царайлаг, залуухан дуучин бүсгүй саяхан Ч.Бат-Эрдэнийн араас Францыг зорьсон сурагтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.