АН-ынхан Э. Цасчихэрийг хорьж, бахаа хангав

2012/05/12
Share |
Хүмүүс: Д Дорлигжав | 
АН-ынхан Э. Цасчихэрийг хорьж, бахаа хангав

Ялангуяа улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав албан тушаалын давуу эрхээр ийн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг  албан тушаалаа урвуулсан, төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн гэх хэргийн дор яллаж, олон жилийнхээ өс хонзонг авлаа хэмээн нутгийн иргэд нь дүгнэж байгаа бололтой.
 
Дөрвөн удаа Увс аймагт сонгогдох гэж  “үзэж”, тэр тоолондоо өвдөг шороодсон ноён ерөнхий прокурорын  чадах ажил нь  ийм өчүүхэн арга  байсан нь хөгтэй, бас өрөвдөлтэй  эр хүн юм хэмээн шивэр авир хийх.  
 
Тус аймгийн АН-ын угшилтай нөхдийн матаасаар үг хийж, бүр тэрийгээ бодит ажил болгож чадсан Д.Дорлигжав  ба түүний нөхөд  үүнийгээ  тэмдэглэж архи ууж баярласан гэх сураг ч дуулдана.
 
Улс төрийн захиалгат ажлын золиос нь  Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар ийнхүү болж,  гэмгүй хэрэгтэн боллоо.
 
Гэвч энэ хэргийн ард яг юу байв аа..  Үнэхээр Увсын энэ дарга нар шоронд орох хүртлээ юу хийчихэв..
 
Төрийн албан хаагчийн орон сууцны барилгыг бариулах тендэрт өөрийн “Мөнхжим” компанийг ялуулсан, төсвөөс мөнгө нэмж авсан атлаа таван давхар баригдах орон сууцыг дөрвөн давхар болгосон хэмээн буруутгажээ. Түүнчлэн  замын гүүрний ажлыг өөрийн компаниар гүйцэтгүүлсэн гэх хэргийг тулгажээ.
 
Бяцхан түүх сөхье.  Төрийн албан хаагчдын гэх тодотголтой  уг барилгын тендэрт  “Ундарга-констракшн”, “ Арвижих-Увс”,” Мөнхжим-Өргөө” компаниуд консорциум болон орж ялсан ч  хэл ам гарч “Мөнхжим -Өргөө” компаний нэрийг татуулсан бөгөөд тус барилгын бүх гүйлгээ “Ундарга-Увс” компаний дансаар хийгджээ. Харин Э.Цасчихэр даргын компани нь “Мөнхжим”  бөгөөд энд “Мөнхжим-Өргөө” компанитай андуурал явагдсаныг уншигч та анзаараарай.
 
Уг орон сууц баригдах үе нь 2009 оны эдийн засгийн их хямралын үетэй давхцаж барилгын материалын үнэ нэмэгдсэний улмаас төсөв нь хүрэлцэлгүй зогсчээ. Энэ үед УИХ-аас тогтоол гарч улс орон даяар хийгдэж буй бүтээн байгуулалтад төсвийн тодотголоор мөнгө нэмж олгож байв.
 
Э.Цасчихэр нарын хүмүүсийг буруутгаад байгаа орон сууцны барилгад олгосон нэмэлт мөнгийг  ИТХ-ын 11 гишүүний шийдвэрээр ажлыг түргэвчлэх үүднээс гаргасан бөгөөд гишүүдийн 4 нь АН-ын гишүүд байсан гэдгийг анхааралдаа авна уу. Орон нутгийн төсөвт хохирол гараагүй, улсын төсөвт ч хохирол гараагүй гэдгийг Сангийн яам, орон нутгийн холбогдох хэлтэс нь бичгээр мэдэгдсэн баримт бий. 
 
Мөн түүнчлэн АТГ-аас хоёр ч удаа шалгаад  хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон баримт ч байна. Хохирогчгүй, хэргийн бүрэлдэхүүнгүйгээр зөвхөн яллахын тулд ял өгсөн нэгэн хэрэг ийнхүү нэмэгдлээ.
 
Энгийнээр хэлэхэд УИХ-аас гарсан тогтоолыг Засгийн газар биелүүлснийх нь төлөө Д.Дэмбэрэл дарга,  Ерөнхий сайдыг барьж хорьдоггүй биз дээ. Тэгээд ч УИХ-ын шийдвэр нэг хүнийх байдаггүй. Түүнтэй адил орон нутагт хэрэгтэй чухал шийдвэрийг ИТХ олонхиороо гаргаж, Засаг даргын команд түүнийг хэрэгжүүлдэг. Өмнө нь хуулийн байгууллага хянаад хэрэгсэхгүй болгочихсон хэргийг сэргээн шалгаж,  Засаг дарга, хурлын дарга нарыг сонгуулиас  өмнө барьж хорьж байгаа нь улс төрийн зорилготой гэдэг нь тодорхой харагдаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ТрёхгорР½Ñ‹Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ в мелких камнях/м
IP:46.161.61.41  2018-08-03 00:11:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.