Иргэн Н.Энхбаяр

2012/05/14
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Иргэн Н.Энхбаяр

Гэнэт хүйтэрч цас хаялсан хаврын адаг сарын амралтын өдрүүдээр өлсгөлөн зарласан МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаарх мэдээлэл бас нэгэн түгшүүр нэмэв. Түүний биеийн байдал муудсан гэсэн мэдээлэл амрал­тын өдрүүдэд олон нийтийг зурагтынх нь өмнө “барив”. Өнгөрөгч баасан гаригийн турш гэр бүлийнхнийх нь байнга шаардаж байгаачлан түүнийг цагдан хорих шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт гарах болов уу гэсэн хүлээлт байсан. Хуурай өлсгөлөн зарлаад байгаа түүний бие өдөр хоногоор бус цаг минутаар муудаж байна гэж ар гэрийнхэн нь мэдэгдэж, мэргэжлийн эмч нар ч биеийн байдал нь асар их муудсан гэж баталснаар баасан гариг шувтрав. Тиймээс амралтын өдрүүдэд биеийн байдал нь бүр муудаж, эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрэх вий гэсэн айдас хэн бүхэнд төрж, мэдээллийн сувгуудыг  эргүүлж өнжив.

 МАН-ын бүлгийнхэн бямба гаригт шөнө дөлөөр хуралдаж, байр сууриа илэрхийлэв. Тэд “МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргах нь зөв” гэсэн ч эцсийн шийдлийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргах болохоор энэ нэг их ач холбогдолтой биш. Хөндлөнгөөс тэд улс төрийн хонжоо хайж “ матрын нулимас” унагаж байна гэж л харагдав.

Н.Энхбаярын биеийн бай­дал улам муудсаар байгаа, намын нөхөд нь төрийн гурван өндөрлөгт хандсан боловч тэд хариу өгөхгүй байна, ээж нь өдгөөгийн Ерөнхийлөгчийн ээжид хандан эх хүний элбэрлийг сануулан захидал илгээсэн гэх зэрэг мэдээллүүд сэтгэл эмзэглүүлэв. Мөн Н.Энхбаярын гэрээслэл гэх зүйл хэвлэл мэдээллээр тарж, автобус микронд ч шууд нэвтрүүлж байгаа сурагтай. Дэмжигчдийнх нь чармайлт, улстөрийн шалт­гаанаар өдөөгдсөн энэхүү мэдээ­лэл, үйл явц жирийн иргэдийг сүр­дээн сэтгэл түгшүүлэм болж улам хүчээ авч байна. Ард иргэд хуваагдаж “өлсгөлөнгөөр айлгаж хэргээс мултрах гэж байна” гэхийн хажуугаар “Ерөнхийлөгч байсан хүнийг арай ч дээ” гэх үгс хөвөрч байна.  Төрийн тэргүүн асан, Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч гэх үгс үйл явдлын бүхий л өрнөл дунд хүчтэй сонсогдоно. Энэ нь нөгөө талаас “жирийн иргэн хүнийг  яаж ч болно” гэх утгыг илэрхийлээд байгааг ойлгох хүн цөөрөөд ч байх шиг.

Н.Энхбаярыг эрүүдэн шүүж, тамлаж байна гэсэн мэдэг­дэл олныг сэртхийлгэх нь зүй. Үүнийг тарааж байгаа хүмүүс санасандаа бага багаар хүрч байна. Хуулийн байгуул­лага тэдэнтэй өрсөлдөн мэдээл­лээр олны тархийг угаах шаардлагагүй учир дуугай бай­гаа нь үүнд нөлөөлж  байна.

Иргэн Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад бие нь муудаж байна гэдэг бол асуудал мөн. Ерөнхийлөгч асны хувьд биш, иргэн хүнийхээ хувьд. Тэр тусмаа Н.Энхбаярын эрүүл мэнд аюулын ирмэгт байгаа гэх энэ үед бүхий л боломжтой хэлбэрээр туслах арга замыг хайх ёстой гэсэн эмч нарын байр суурийг дэмжиж байна. Гэхдээ Ерөнхийлөгч асан болохоор II эмнэлэгт өргөж авчраад эмч, сувилагч тэргүүтнийг нь жагсаагаад, Эрүүл мэндийн яам нь ажлын хэсэг томилсон. Жирийн иргэнийг бол чингэх байсан уу. Тэрээр төрийн тэргүүн байсны хувьд хууль шүүхийн байгууллагаас тусгай­лан эрх шаардах, дур зоргоор аашлах эрх уг нь байхгүй.

Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалан өлсгөлөн зарлана гэдэг зөвхөн тэр хүний өөрийн нь сонголт бөгөөд эрхийн асуудал гэдгийг санах хэрэг­тэй. Энэ эрхийг хүндэтгэн эрүүл мэндийг нь хамгаалах үүднээс өрөө тасалгаа нөхцөл байдлыг хангаж,  эмч сувилагч тэргүүтнийг дэргэд нь байр­луулж, эмчилгээ хийлгэ­хийг ятгаж байна.



Цаашаа яах вэ? Иргэн Н.Энхбаяр юу хүсч байна вэ? Бүх хэргийг хүчингүй болго гэсэн таван зүйл шаардлагыг нь өнөө маргаашгүй шийдэж өгөх ёстой юу, хуулийн байгууллага. Эрх зүйт төр, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчим энд үйлчлэхгүй байх ёстой юу. Шаардлагыг биелүүлсэн тохиолдолд л өлсгөлөнгөө зог­сооно гэж байгаа иргэн Н.Энхбаяр тэгэхээр юу хүсч байгааг олж харахад төвөгтэй биш. Тэр өөрийгөө жирийн  иргэн биш, ямар ч хууль түүнд үйлчлэхгүй гэж үзэж байна. Түүнийг дэмжигчид Төрийн ордны гадаа өлсгөлөн зар­ласан хэвээр байна. УИХ-ын зарим гишүүд Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өчигдөр уул­заж ярилцсан. Ерөнхийлөгч зохих байгууллагуудын ажилд хөндлөнгөөс оролцох боломж­гүй, харин журмын нөхдийнх нь хувьд өлсгөлөнгөө зогсоох талаар нөлөөлөөч ээ гэж захиж хэлэв. МАХН-ын байрны гадаа сэтгэл зовнисон олон хүн түрхэрэлдэн даргыгаа өмөөрч, амиа золиход бэлэн хэмээн бухимдаж, иргэд талцан маргалдаж, Н.Энхбаярын эрүүл мэндэд санаа зовниж байна. Магадгүй улстөрийн эрх ашгаар хүч нэмсэн элдэв үйлдлүүд ч ар араасаа өрнөж болзошгүй байна. Энэ бүхнийг үүсгэж байгаа гол шалтгаан бол жирийн иргэнтэй адил биш өөртөө таалагдсан хуулиар асуудлаа ший­дүүлнэ  гэсэн иргэн Н.Энхбаярын хүсэл зориг бай­гааг олж харах хэрэгтэй байна, олон нийт. Асуудлын гол гогцоо амин сүнс бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ч, иргэн Н.Энхбаярын ч, иргэн Дорж, Дондогийн ч эрх зөрчигдөж, эрүүл мэнд хохирох ёсгүй.  Хууль шүүх тэдэнд эн тэнцүү, ёс журмын дагуу л хандах ёстой.

А.ТУЯА

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Стаф Москва Крюково Москва ФилёвскР¸Ð¹ парк купить Метадон (HQ) Ð“ÐµÑ€Ð¼Ð°Ð½Ð¸Ñ  БалтийсРº купить NBOME Купить бошки в Туймазы ДимедроР» с трамадоР»Ð¾Ð¼ Москва Орехово-
IP:5.62.154.86  2018-09-05 21:30:48
enyczdpaahk KA22HMxztrdfudrxwf, [url=http://iwpaygqwngal.com/] iwpaygqwngal[/url], [link=http://zdlcntsgoikp.com/ ]zdlcntsgoikp[/link], http://llnrxewtqdss.com/
IP:5.188.84.7  2019-11-08 22:57:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.