Хүмүүс: С.Батболд | Н.Ариунболд | Д Хүрэлхүү | Г Батхүү | Д Болд | Төмөр Ариунаа | |
Монголын баячуудын Туул голын гүүр давж, Богд уулын хормойд очин суурьших болсоор удаж байна. "Баячуудын хороолол" гэдэг үгийг анх "Халтар царайт" кинон дээрээс л сонсож, цочиж байсан Монголчууд энэ үгэнд одоо эмзэглэхээ ч байж. Хамгийн үнэтэй, хамгийн тохь тухтай баячуудын хорооллын нэг нь "Грийн Вилла" хотхон. Хананаасаа халдаг, дотроо үйлчилгээтэй энэ хотхонд Ерөнхий сайд Сү.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, "Жаст"-ын Батхүү, "Дорнын говь"-ийн Дэлгэрсайхан гэх зэрэг улстөр, бизнесийнхэн амьдардаг. Мөн энэ байранд улстөрчдөөс гадна дуучин Д.Болд, хошин шогийн Бооёо, Хүрлээ, дуучин МУГЖ Т.Ариунаагийнх байдаг гэнэ. Тиймээс оддын хотхон гэдэг нэр аваад байна. Оддын хотхонд дөрвөн өрөө шинэ байр авахын тулд дор хаяж хагас тэрбум төгрөг төлөх шаардлагатай гэнэ.