Хүмүүс: Эрдэнэтуяа | |
Монголын тэргүүн баячуудын нэг "Женко" Баттулгын Жавхлантай хайр сэтгэлийн холбоотой болж, улс төрч аавынх нь дарамт шахалт, эсэргүүцэлтэй тулгарч багагүй хугацааг элээж байгаа загвар өмсөгч Эрдэнэтуяаг найз нөхөд нь сэтгэлийн хаттай бас тун хөдөлмөрч хүн гэж үнэлдэг. Сургалтын төв ажиллуулж, жижигхэн ч гэсэн хувийн бизнестэй болж амжсан Эрдэнэтуяа олон нийтийн арга хэмжээнд цаг зав гарган оролцож чаддаг нэгэн. Тэрбээр сүүлийн үед улс төр сонирхож, АН-аас Нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэнэ. Гэвч зарим хүмүүс "Эсгий хийх газар хүүхэд нохойн хэрэггүй" гэдэг шиг улс төрд Эрдэнэтуяа хэрэг байхгүй хэмээн эсэргүүцэж байгаа сурагтай.