Топ модель Д.Пүрэвсүрэн, аялагч Амайг эх барьж авчээ

2012/05/15
Share |
Хүмүүс: Амай |  Д.Пүрэвсүрэн | 
Топ модель Д.Пүрэвсүрэн, аялагч Амайг эх барьж авчээ

Ойрын өдрүүдэд “Сувилахуйн олон улсын өдөр” тохиож буй. Нийслэлийн Нэгдүгээр төрөх газрын эх баригч, бага эмч Л.Нандинчимэгийн сониноос сонслоо. Гучин нэг дэх жилдээ эх баригчаар ажиллаж буй тэрбээр 11 мянга гаруй хүүхэд эх барьж авчээ. Өмнөговийн эмнэлэгт дадлага хийж байхдаа нэгэн охин эх барьж авсан нь өнөөгийн гавьяат жүжигчин Бэхбат ажээ.

Хожмын алдартнуудаас мисс Д.Пүрэвсүрэн, аялагч хэмээн алдаршсан Амай нарыг эх барьж авчээ. Тухайн үедээ хэнийг эх барьж буйгаа хэрхэн мэдэх билээ. Хожим нь нэр алдартай болохоороо зарим нь хадаг, сүү барин ороод ирдэг юм байна. “Та намайг эх барьж авсныг ээж, ааваасаа сонслоо” гээд л ирцгээдэг тухай ярив. Зөвхөн санаанд орж байгаа нь эд болохоос мөн ч олон хүн ингэж ирсэн. Одоо ч холбоотой байдгаа ярив.

Г.Мөнх wikimon

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.