Н.Номтойбаяр Дорнод руу нислэг үйлдэх эрхийг мөнгөөр зодож авчээ

2012/05/15
Share |
Н.Номтойбаяр Дорнод руу нислэг үйлдэх эрхийг мөнгөөр зодож авчээ

Нямтайширын Номтойбаярыг шоучин байсныг нь залуучууд мэдэхээс бус гайгүй сайн бизнесмэн, улс төрч гэдгийг нь мэдэрч амжилгүй сайд болсныг нь сонсч, чих нь дэлдийсэн билээ. Тэрбээр бүх асуудлыг мөнгөөр шийдээд сурчихсанаа дэд сайд болсноосоо хойш л олон нийтийн өмнө айж ичилгүй харуулж яваа нэгэн. Эцгийнхээ бий болгосон хөрөнгийг эрээ цээргүй үрэн таран хийж, эхнэр хүүхэн сольж явсаныхаа нүглийг эцэгтээ буянаар хариулахаар шийдсэн тэрээр 10 тэрбумыг намдаа хандив болгон өгч НХХЯ-ны дэд сайдын суудлыг авсан.

Нэр дэвшихээр зүтгэж байгаа Дорнод аймгийн иргэдийн элдэв халамжийн аянд өртүүлсэн тэрбээр Монголиан эйрлайнс компанийн цаад нууц ноёнтон гэдэг яриа мэр сэр гарч, үүнийг үгүйсгэх хүмүүс олон байсан бол харин МАК групп болон Монголиан эйрлайнс компанийн санхүүгийн тайлан тооцоог нэг хүн гаргадаг, тэр ч бүү хэл санхүүгийн өрөө нь нэг дор байрладаг тухай баттай эх сурвалж мэдээлсэн юм. Гэтэл Монголиан эйрлайнс мөнгөөр монопольдож Дорнод аймаг руу нислэг үйлдэх бүх эрхийг өөрийн болгож аваад байгаа гэнэ. Үүнд нь өрсөлдөгч хоёр нислэгийн компанийн удирдлагууд ихээхэн дургүйцэж байгаа аж.

Дашрамд дуулгахад Монголын иргэний агаарын тээвэр компани сүүлийн нэг сар санхүүгийн хомсдолд орж, ажилчдынхаа цалинг арай ядан тавьсан талаар ЗТБХБ-ын яамны Төрийн нарийн бичиг ам алджээ. Ийм үеэр Монголиан эйрлайнс компани үйлчлэгчдийг хүртэл мөнгөөр цохиж аваад зогсохгүй нууц ноёнтныхоо нэр дэвших Дорнод аймгийн нислэгийн эрхийг авсан тухай нисэхийн хөндийд шуугиан дэгдэж байгаа гэнэ.

П.Сүндэр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hzumlhdfk 1Glx8ilgmarcukercv, [url=http://yfpliknshhsq.com/] yfpliknshhsq[/url], [link=http://tgazogatviqf.com/ ]tgazogatviqf[/link], http://acdxrarlxiei.com/
IP:31.184.238.151  2019-01-18 11:29:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.