”Үл таних эмэгтэй” буюу О.Долгор Б.Чинзоригтой хамтран амьдарч байна

2012/05/16
Share |
Хүмүүс:
”Үл таних эмэгтэй” буюу О.Долгор Б.Чинзоригтой хамтран амьдарч байна

Шинэ үеийн эмэгтэй жүжигчдийн төлөөлөл болсон залуу жүжигчин О.Долгорыг "Үл таних эмэгтэй" киноноос нь хойш хүмүүс танимхайрах болсон. С.Цвейгийн алдарт "Үл таних змэгтэй" зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кинонд Долгор бүсгүй нүцгэн биеийг алдаршуулсан ч тун нь таарсан учраас түүнийг бусад жүжигчдийн адил секс символ гэх зэргээр саар үг дагаагүй.

Харин ч түүний нэр хүндийг өсгөж өгсөн гэхэд болно. Жүжигчин бүсгүй маань ч үүнийг "Нэг шат ахисан" хэмээн товчхоноор хүлээн зөвшөөрсөн удаатай. Үл таних эмэгтэйгээр үзэгчдийн сэтгэлд буусан жүжигчин бүсгүй энгэсгийн рекламд тоглохоос эхлээд сүүлийн үед эрэлт ихтэй жүжигчдийн нэг болоод байгаа. Тэрээр өдгөө зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Домогт Ану хатан" кинонд Мандарваа гэх шивэгчний дүрийг бүтээж байгаа. "Домогт Ану хатан"-г театрын тайзнаа тавигдахад Мандарваагийн дүрд гавьяат Ж.Оюундарь тоглож байсан билээ. Ану хатантай хар багаасаа тоглож өссөн Мандарваа Ануг Галдангийн эхнэр болоход хамтдаа дагаж очсон агаад эршүүд, шийдэмгий хатны дутууг нь нөхсөн, хар багаасаа бэлтгэгдсэн үнэнч шивэгчний дүр аж.

Зэрвэсхэн харахад жүжигчин Анхнямын A copy гэж андуурам монголжуу  төрхтэй энэ бүсгүй нэг хэсэг хүнд өвчинд нэрвэгдэж, ёстой сэтгэлийн хатаар хөл дээрээ босож, өвчнөө дийлсэн гэдэг. Тэрээр хип хоп хамтлагийн дуучин Батхүү хэмээх залуутай анх амьдрал холбож хөөрхөн охинтой болсон ч тэдний хамтын амьдрал бат бөх байгаагүй юм билээ.

Бяцхан охин нь ирэх намар сургуульд орох аж. Харин өдгөө Долгор бүсгүй "Өдөр өдрийн нар" олон ангит кинонд мэс заслын эмч залуугийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Чинзоригтой хамтран амьдарч байгаа аж. Хэн хэнийхээ хоёр дахь сонголт нь болсон тэд хамтран кинонд тоглож байхдаа бие биедээ сэтгэл алдарсан гэдэг. Долгор бүсгүй ч шинэхэн амрагтаа тун халамжтай бололтой амралтын өдрүүдийг нөхөр, хүүхдийнхээ хувцсыг угааж, индүүдсээр өнгөрөөдөг ч тэр нь аз жаргал байдаг хэмээн өгүүлсэн нь бий. Ямартаа ч шинэ үеийн эмэгтэй жүжигчдийн төлөөлөл болсон "Үл таних эмэгтэй" олонд танигдаж, хүндлэгдэн хувийн амьдралдаа ч цочир өөрчлөлт хийгээд байна.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.