Бөхчүүд ”СОНГУУЛЬД” ам авч эхэллээ

2012/05/16
Share |
Бөхчүүд ”СОНГУУЛЬД” ам авч эхэллээ

Наадмын наана сонгууль болно. Гэвч энэ жил бэлтгэл хийх завтай бөх тун ховор байгаа гэнэ. Ирэх сард болох УИХ-ын сонгуульд МАН-ын зүгээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга Д.Сумъяабазар ,  АН-аас Монгол Улсын гарьд Б.Гантогтох, сумоч Д.Батбаяр,  МАХН-аас аварга А.Сүхбат нар зодоглохоор ам, угтуулаа авч авч эхэллээ. Д.Сумъяабазар аварга нийслэлд  нэр дэвшиж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, сумоч  Д.Батбаяр нартай Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр зодоглоно.

Тэгвэл 10 удаа тасралтгүй улсад түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт  Мон роудын Гарамгайбаатар,  Монголын хамгийн баян эр Д.Зоригттой хүч үзэхээр болоод байна. Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшигч Монгол Улсын гарьд Б.Гантогтох нутгийн хуурай дүү бие даан нэр дэвшигч Монгол Улсын гавъяат жүжигчин С.Жавхлантай өрсөлдөхөөр болоод байгаа юм. Түүнээс гадна Гантогтох гарьдыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, “Цэдэнбал гал голомт” хөдөлгөөний тэргүүн Б.Бат-Амгалан  зэрэг хүчтэй өрсөлдөгчид хүлээж байгаа. Хор шарандаа зодог тайлсан А.Сүхбат аварга  мөн л хүчтэй өрсөлдөгчидтэй тунаж барилдана. Төв аймаг Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд нар нэр дэвших учраас А.Сүхбат аварга хүндхэн учраатай таарсан нь тодорхой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.