О.Цолмон: Хуулийнхан 10 настай охинд минь гэмтэл учруулахаар заналхийлж, нөхрийг минь хоригдолуудын дунд хүчээр нүцгэн явуулсан

2012/05/18
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
О.Цолмон: Хуулийнхан 10 настай охинд минь гэмтэл учруулахаар заналхийлж, нөхрийг минь хоригдолуудын дунд хүчээр нүцгэн явуулсан

МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтанд гаргахын тулд түүний эхнэр О.Цолмон багагүй хичээл зүтгэл гаргасан билээ. Тэрбээр хүний эрхийн байгууллагууд болон элчин сайдуудад хандаж, энэ асуудлыг олон улсын анхааралд оруулсан. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүртэл Н.Энхбаярыг суллах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьсан. Тэгвэл О.Цолмонгийн гадаадынхнад бичсэн захидлуудын нэг нь хэвлэлээр тарж, дуулиан тарьж эхэллээ. Түүнийг гадныханд нөхцөл байдлыг дэгэсдүүлж тайлбарласан гэж цөөнгүй хүн шүүмжилж байгаа юм.

О.Цолмонгийн  2012 оны тавдугаар сарын 10-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Парламент дахь Нийтийн танхимд, Монголын асуудлаарх бүх намын парламентийн бүлгийн дарга Андрю Розинделлд илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ОНОН ЦОЛМОН ЭНХБАЯР
Монгол Улс, Улаанбаатар хот- 17012, Хан-Уул дүүрэг 11, Мянганы сорилтын сангийн байр, 2 тоот
2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 

Хүндэт Парламентын гишүүн Андрю Розинделл Монголын асуудлаарх Бүх намын Парламентын бүлгийн дарга ИБУИНВУ-ын Парламент дахь Нийтийн танхим Лондон SW1A 0AA  2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр миний нөхөр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг гэрээс нь бүдүүлгээр баривчилж, Монголын хамгийн нэр муутай шоронд хорьсон. 

Баривчилгаанаас хойш миний нөхрийг экс-Ерөнхийлөгч байтугай, хүн гэдэг утгаар нь үл хүндэтгэж хандсан. Намайг болон миний хүүхдүүдийг түүнтэй уулзах, утсаар ярих болон захидал бичихийг хориглосон. Миний нөхрийг хуульчийнх нь эзгүйд байцааж, хамгийн хүмүүнлэг бусаар тарчлаан зовоосон. Түүнийг хорьсон хууль сахиулах байгууллагынхан бидний 10 настай охинд гэмтэл учруулахаар заналхийлж, нөхрийг минь нүцгэн хоригдолуудын дунд хүчээр явуулж, хамгийн аймшигтайгаар доромжилсон. Тэд миний нөхрийн нэр хүндийг хүмүүнлэг бус, хууль бус аргаар гутаан доромжилсоноос үүдэн нөхөр минь 5 дугаар сарын 04-нөөс эхлэн хуурай өлсгөлөн зарлахаас өөр аргагүйд хүрсэн. 

Миний болон бидний 4 хүүхдийн гуйлтыг үл харгалзан нөхөр минь хууль бус баривчилгаанаасаа суллагдах хүртлээ өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн. Тэрээр ямар ч хоол идэж, шингэн зүйл уулгүй 6 хонож байна. Би өдөр бүр түүний амьд явах сүүлийн өдөр байх вий гэсэн аймшигийн дор амьдарч байна. Гэтэл төрөөс нэг ч хүн нөхрийн минь эрүүл мэндийн талаар ч болтугай надад мэдээлэл өгөхгүй байна. Нөхрийг минь өчигдөр л нэг юм эмнэлэгт шилжүүлсэн авч тэрээр 12 кг турж, дотоод эрхтнүүдийнх нь үйл ажиллагаа алдагдаж байгаа шинж тэмдэг илрээд байна. Би нөхрийгөө цаашид удаан тэсэхгүй нь гэж маш их айж байна. 

Миний нөхөр бол сайн хүн. Тэр бол гайхамшигтай эцэг. Тэр бол миний амьдралын учир утга. Би хүүхдүүддээ юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Энхбаяр өөрийн амьдралаа улс, эх орондоо зориулсан. Гэвч одоогийн төрийн эрх мэдэлтнүүд нөхрийг минь зохиомол хэрэг үүсгэн баривчилж, биед нь хүнд хүчир зовлонг хүчээр учруулж байгаа зэрэг үйлдэл нь Монгол Улсад ардчилал, хуулийн хэрэгжилт, хүний эрхийг хүндэтгэх байдал нь ямаршуухан байдалтай болж байгааг харуулж байна гэж бодохоор би сэтгэлээр ихэд унаж байна. Одоог хүртэл энэ асуудал дээр дэлхийн олон нийт чимээгүй байж, харин ганцхан миний нөхөр болон бидний гэр бүл зовж байна. 

Би нөхрийг минь даруйхан суллахад тус болно уу хэмээн гуйж энэхүү захидлыг бичиж байна. Миний нөхөр бол шударга хүн. Би түүнийг нээлттэй зэмлэл, буруушаалтыг хүлээн авч чадна, шударга шүүхээс айхгүй гэдгийг нь мэдэж байна. Ердийн гэмт хэрэгтэнүүдийг ч шүүх хуралдааныг хүлээж байх хугацаанд нь ийм байдалд оруулдаггүй, тэднийг гэр бүлийнхнийхээ дунд, жирийн амьдралаа үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг шүү дээ. Би нөхөртөө түүний хувьд байдал үүнээс дор байх ёсгүй, хуулийн шаардлагын дагуу л байх ёстойг хэлсэн.

Танд гүн талархал илэрхийлсэн,   /гарын үсэг/ 

О.Цолмон 

Onon.tsolmon.enkhbayar@gmail.com Утас:
+976 9595 9551 / +976 8878 4313

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.