Налайхын Б.Баяндэлгэр хуурамч дэвтрээр дор хаяж 150 сая төгрөг идсэн нь нотлогдов

2012/05/18
Share |
Хүмүүс:
Налайхын Б.Баяндэлгэр хуурамч дэвтрээр дор хаяж 150 сая төгрөг идсэн нь нотлогдов

Налайхад наймаас ч илүү хөлтэй, найраанд жигтэйхэн дурладаг, хууль ёсыг уландаа гишгэдэг, хуйвалдааны жинхэнэ ёсоор үйлддэг атгаалжин хар мангас байна гэнэ дээ цаана чинь. Үлгэрт гардаг арван хөлтэй атгаалжин хар мангасыг  одоогийнхоор бол Засаг ноёдууд нь  дардаг байдаг бол одоо үед тэрхүү ард түмнийг нь дарамтлаад байгаа мангас нь Засаг ноён өөрөө байвал яах уу. Засаг дарга нь аймаг, сумдынхаа хөрөнгөөр туйлдаг, ард түмний ядууруулдаг, ядуу байлгахыг хүсдэг байвал яах вэ?

Ийм цэвдэг сэтгэлтэнгүүд өнөөдөр монголоор нэг дүүрч эхнээсээ АТГ-ын хаалгыг ташраараа татсаар байгаа. Харин эдгээр эдгээр дарга нараас нэр цэвэр гарч, хэрэг хийгээгүй юм шиг, идсэн ч идээгүй юм шиг гарах гээд байгаа хүн нь харин ч авилгын тор сүлжигч бүр мастер нь болчихсон байгаа нь баримтаар нотлогдсоор байна.

Налайхын Засаг дарга Б.Баяндэлгэр гэж буянаа барчихсан нөхөр байна. Иргэдийнхээ эрүүл мэндээр хөрөнгө босгож, өөртөө завшиж байгаа түүнийг дүүргийхэн нь нэг нүдээрээ ч харахыг хүсэхгүй байна.

Тэрбээр Засаг дарга болохоосоо өмнө Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан нэгэн. Б.Баяндэлгэр энэхүү албан тушаалыг тийм ч цэвэрхэн хашиж байгаагүй бөгөөд төсвийн хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан хэргээр хууль хяналтыханд удаа дараа шалгагдаж байсан ямар нэгэн ял шийтгэлгүй үлдэж байсан "сүйхээтэй" эр билээ.



Гэвч мань хүн ам таших гэдгийг утгаар хэрэгжүүлж, Засаг дарга болсон хойноо ч эрх мэдлийнхээ хэрээр идэж уух бүх зүйлээ улам лавшируулж хөдөлж эхэлжээ. Засаг дарга болсоныхаа дараах нь өөрийнхөө ойрын хамаатан болох Б.Өлзийсайхан гэгчийг Эрүүл мэндийн нэгдлийн даргаар томилж чадсан бөгөөд одоог хүртэл эрүүл мэндийн салбарын тооцооны ажилд хамаатан Б.Өлзийсайханаараа бамбай хийн улсын мөнгөнд гар дүрсээр байна.

Тухайлбал Монгол улсын иргэн бүр 3 жил дарааллан эрүүл мэндийн даатгалын хураамжаа төлсөн бол нэг удаа 30 мянган төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх эрхтэй байдаг билээ. Харин Засаг дарга Б.Баяндэлгэр хамаатан Б.Өлзийсайхан нар энэхүү хуулийг овжиноор ашиглаж, 2010 оны сүүл хүртэл лабораторын шинжилгээнд хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн даатгалын дугаар, овог нэрийг ашиглан 1 хуудас нь 30 мянган төгрөгөөр үнэлэгдэх оношилгоо, эмчилгээний төлбөрийн тооцооны хуудас 3000 гаруйг хуурамчаар үйлдэж, 150 гаруй сая төгрөгийг Засаг дарга Б.Баяндэлгэр, Нийгмийн даатгалын дарга Чулуунчимэг, магадлагч эмч Сувдаа, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайхан нар завшжээ. Нэг ёсондоо дүүргийхээ гурван мянга гаруй иргэнийг 30 мянган төгрөгийн эмчилгээ оношилгооны шинжилгээнд хамрагдуулахааргүй хохироосон гэсэн үг. /хуурамч дэвтрийг хавсаргав/

Түүний луйвар үүгээр дуусаагүй. Амташсан хэрээ 13 дахихийн үлгэрээр яг энэ үйлдэлээ дахин давтаж, 2011 оны 11,12 дугаар сард хамрагдсан иргэдийн дэвтрийг хуурамчаар үйлдэж, мөн л тийм хэмжээний мөнгө улсаас завшсан гээд бодохоор Б.Баяндэлгэр гэх энэ дарга луйвар, хуйвалдаандаа хэр гаршсан болохыг хэлээд өгөх шиг.

Уг нь Б.Баяндэлгэр өөрөө Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан хүн иргэд оношилгоо, шинжилгээнд хамрагдах нь ямар чухал байдагийг мэдэхийн дээдээр мэддэг хүн ингэж луйвардсан нь өнөөгийн хурган дарга цэрэг нар хэр том толгойтой болсоныг бас давхар харуулаад авав.

Мэдээж эдгээр луйварууд бүгд өөрийн хүнээ тохирсон албан тушаалд томилсоны хүчин явагджээ. Өөрөөр хэлбэл тус нэгдлийн удирдлагууд болох Б.Өлзийсайхан, Б.Оюунчимэг нар Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 27 дугаар зүйл заалтыг илтэд зөрчин өөрсдийн хамаатан саданаа гол гол албан тушаалд томилжээ.

Тухайлбал тус ЭМН-ийн санхүүгийн Тасгийн эд хөрөнгийн нягтлан болох Б.Энх-Эрдэнэ нь дарга Б.Өлзийсайханы ойрын хамаатан бөгөөд түүний аав нь тус нэгдлийн мал аж ахуйг хариуцдаг юм байна. Мөн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Оюунчимэгийн эгч нь даатгалын эмч Нэргүй бөгөөд Даатгалын ажилтан Т.Энхмаатай мөн л ойр дотны хамаатанууд аж.

Мөн энд дурьдахгүй өнгөрч болмооргүй бас нэгэн луйврыг илчлэе. Төрийн мөнгөнөөс хэнэг ч үгүй авдаг гарууд Төрийн түшээдийг бас ч луйвардах нь энүүхэнд юм байна. УИХ-ын З.Алтай Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж шинэчлэхэд нь зориулж багагүй хэдэн төгрөг тус дүүрэгт шилжүүлжээ. Харин тус мөнгөнөөс нь 50 сая төгрөг хувьдаа завшиж чаджээ. Мөн түүгээр ч барахгүй 50 сая төгрөгийг хувьдаа завшчаад 2009 оноос төрийн бус байгуулагуудаас хандивласан тоног төхөөрөмжүүдийг энэхүү мөнгөөрөө худалдаж авсан болж хуурсаар байгаа аж.



Энэ мэтчилэн нүднээс далдуур Налайхын "наймаалж" өөрийн хууль бус үйлдэлүүдээ хийсээр байна. Налайх дүүрэг хэдийгээр нийслэлээс хол ч байдаг ч нийлж, бүлэглэж хийсэн гэмт хэргүүд ийнхүү иргэдийн сонорт хүрсээр байна. Хамгийн сонирхолтой нь өдгөө арав гаруй аймгийн Засаг дарга нарын ар, өвөрийн нь түнхэж, авилга авсан үгүйг нь шалгаж АТГ-ыхан үүнийг гэмт хэргийн шинжтэй биш хэмээн үзсээр байна. АТГ-ханд төрөөс мөнгө идэх, иргэдийг хохироох, найз нөхөд хамаатан саднаараа бүлэглэхийг гэмт хэрэг гэж үздэггүй юм бол ямар хэргийг гэмт хэрэг хэмээн тоож үздэг юм бол. Зарим хүмүүсийн яриагаар бол Б.Баяндэлгэр өөрөө АТГ-ыханыг арилгалчихсан гэж ярьж явна лээ гэж байсан.

Тэгвэл АТГ-ыхантай Б.Баяндэлгэр үнэхээр тохиролцчихсон юм болов уу. Хэрвээ тохиролцсон бол шан харамж нь нэлээд өндөр байх нь гарцаагүй. Харин тэрхүү их хэмжээний мөнгийг Б.Баяндэлгэр хаанаас гаргасан байж таарах вэ? Бас л бодож, шалгаж үзмээр санагдана...

Б.Чухал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
turuu xair itgel daaxgvi nowsh we nalaihais zail gej xelehch bagadandaa
IP:180.149.78.26  2014-05-06 16:54:30
Heyjew Not available at the moment maca magic mgMexican police in the northwestern state of Sinaloa said they had captured Ivan Soto Barraza, suspected of participating in the murder of U.S. agent Brian Terry, who was killed in a shootout in the Arizona borderlands in December 2010. what does medicare pay for prescription drugs”The inability to articulate a viable socialism has been ourgravest mistake. It will ensure, if this does not soon change, aruthless totalitarian capitalism. The left has been destroyed,especially the radical left...and we have allowed ourselves toembrace an ideology which, at its core, states that all governance isabout maximizing corporate profit at the expense of the citizenry.For what do we have structures of government, for what do we haveinstitutions of state, if not to hold up all the citizenry, andespecially the most vulnerable?” Christopher Hedges, 2013 levitra vnppA photo of a woman in a black outfit, slumped over backwards in the kitchen with blood on her left arm and face was posted on Medina”s Facebook page around the time of the shooting, along with the apparent confession. cost of illegal drugs per gramParticle accelerators do exactly what they say on the tin – they move different kinds of subatomic particles very, very quickly. And while we normally think of particle accelerators in the area of high-energy physics, like the Large Hadron Collider. But they’re also used in a number of practical applications, such as generating X-rays at your Doctor’s office. And your old-school CRT monitor or TV was, technically, a particle accelerator.
IP:188.143.232.10  2016-02-16 21:06:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.