FHM агентлагаас тухайн оны дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтыг олон нийтийн санал асуулга дээр үндэслэн гаргадаг байна. Энэ оны шилдэгээр "Transformers" киногоор олны танил болсон жүжигчин Megan Fox шалгарч, "Тэнгэрлэг нэгэн гэр бүл "киногоороо кино урлагт хөл тависан жүжигчин Jessica Biel удаалж, "Гайхамшигт 4" киноны гол дүр бөгөөд энэ жагсаалтын 2007 оны шилдэгээр шалгарч байсан Jessica Alba гуравдугаарт шалгарчээ. Энэ жагсаалтын эхний байруудыг жүжигчин бүсгүйчүүд авч, дараагаар нь загвар өмсөгчид, дуучид жагсажээ. Харин уг жагсаалтын хамгийн сүүлийн байр буюу 100-д дуучин Britney Spears оржээ.
Эх сурвалж: www.factnews.mn