Н.Номтойбаяр Ц.Жанлав хоёр муудалцжээ

2012/05/21
Share |
Н.Номтойбаяр Ц.Жанлав хоёр муудалцжээ

Сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахын босгон дээр Дорнод аймагт том бужигнаан дэгджээ.  Жилийн өмнө МАН-д элсэж батлахаа гардан авсан зүүн бүсийн том бизнесмэн Х.Болорчулуун гэнэт намаасаа гарч бие даан нэр дэвшихээр болжээ.  “Дорнод гурил”-ын Х.Болорчулуун гэдгээр нь зүүн гурван аймаг төдийгүй хотын баян бизнесмэнүүд ч мэддэг, хүндэтгэдэг энэ залуу эр нутаг усандаа нэр хүнд сайтай нэгэн.  Олон түмний итгэл саналыг өөртөө татах чадалтай, хүчтэй хүн тул МАН-ынхан тун ч эмээж сандралдаж эхэлжээ.  Хамгийн түрүүнд тэрээр Ардын намынхны саналыг хуваах нь ойлгомжтой тул байдал тун хүндэрчээ. 

Дээр нь нутгийн унаган хүү тул гаднаас ирсэн Н.Номтойбаяр, Б.Ундармаа нар тун их болгоомжилж байгаа гэнэ. Тэд Х.Болорчулууны намаасаа гэнэт гарсны хамаг бурууг “номхон тэмээ ноолоход амар” гэгчээр Засаг дарга Ц.Жанлав руу чихэж эхэлжээ. Түүгээр ч үл барам саяхан Дорнодод дэгдсэн түймрийн буруутнаар дуу цөөнтэй  Засаг даргыг тодруулж шадар сайд М.Энхболдод ховлоод авч. Шадар сайд ч хотод ирээд Засгийн газрын хуралдаанд Ц.Жанлав муу ажилласан, түймэр газар авхуулсан, бэлтгэл муу байсан гээд шүүмжилжээ. Гэхдээ Х.болорчулуун бие даахаар шийдсэн нь Засаг даргаас бус харин гаднаас ирчихээд нэр дэвшинэ хэмээн зүтгэж аймгийн намын хороог талцуулан хагаруулдаж хор найруулдаг хүмүүсээс болсон аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.