Тоонд ”сайн” Д.Хаянхирваа Дарханыханд өгөх 67,5 сая төгрөгөө тооцоолж л яваа байлгүй

2012/05/21
Share |
Хүмүүс:

Хонгорыг хордуулан байж, хөрөнгө атгах суудал дээр суусан Д.Хаянхирваа их жудагтай хүн гэнэ. Тэрбээр хэзээч хоосон амладаггүй, хэлсэнээ л ажил болгодог "сайн" сайд юм байх. Харин ганцхан дутагдал түүнд байдаг гэнэ.

Тэр нь 2008 оны сонгуулиар юу амлаж, юу хийхээ таг мартчихдаг гэмтэй гэнэ. Энэ өвчнөөс нь болоод Дарханыхан УИХ-д хэн гээч хүнийг сонгосоноо ч бараг мартсан гээд хэлчихэд нэг их дэгс зүйл болохгүй.

Учир нь тэрбээр хэдэн нөхдийнхөө хамт 2008 оны сонгуулиар 6 ам бүлтэй айлд ойролцоогоор 67 сая 520 мянган өгөхөөр тооцоолон гаргажээ.

Тоонд "сайн" сайд маань Эх орны хишиг, хүүхдийн мөнгө гээд л нэг хүнд жилд 16 сая 880 мянган төгрөг өгөхөөр амалж, сонгуулиар бараг нэгээр шахуу гарсан. Энэ нь өнгөрсөн дөрвөн жил Дарханы нэг айл гайгүйхэн 2 өрөө орон сууц авах мөнгө буюу 67 сая 520 мянган төгрөг болж байгаа аж.

 

Хамгийн харамсалтай нь нөгөөх мартагнах өвчтэй сайд маань өнөөх мөнгөө өгөх нь байтугай ярихаа ч байсан нь дарханчуудыг УИХ-д хэнийг сонгосоноо, хэн юу амалсаныг нь ч бараг мартахаа шахаж байгаа аж. Гай газар дороос гахай модон дотроос гэгчээр өнөөх "хулхи", "хулхин дээр цэцэг ургуулагч", "хоосон амлагч" Д.Хаянхирвааг Сангийн сайдын суудал дээр тавьчихсанаас тэрбээр бараг юун 67 сая төгрөг, юун амлалт хэмээн ЭНД ДАРЖ илүү дэлгэрэнгүйг уншина уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.