Ичих нүүргүй худалч Кёкүшюзан

2012/05/22
Share |
Хүмүүс: Батбаяр | 
Ичих нүүргүй худалч Кёкүшюзан

УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр Монголын ард түмэнд захидал илгээж, өөрийгөө ичих нүүргүй худалч гэдгээ орон даяар зарлаж, улстөрийн онигооны хуудсыг нэгээр нэмлээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн өдөр тутмын сонинууд болон хэд хэдэн телевизээр өөрийгөө ичих ч үгүй сурталчилж, сонгуулийн болхи «пи ар» хийсэн нь олон хүний нүдийг орой дээр нь гаргах дөхлөө. Үүнийгээ маш олон телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр баруун солгойгүй цацсан нь товчхондоо өөрийгөө ямархуу хэмжээний худалч вэ гэдгээ таниулсан ядмагхан улстөр болчхов. Хатуухан хэлэхэд Д.Кёкүшюзан Батбаяр 15 хүний хүсэлтээр Ховдод нэр дэвших бололтой.

Дээрх ил захидал гэгчид «Та 2008 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж, төр түшилцсэн билээ. Өдгөө дахин нэг УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед бид танд хандаж байгаа нь учиртай билээ. Та Сонгинохайрхан дүүрэгт их зүйл хийж бүтээжээ» гээд уг ил захидал эхэлжээ. Өөрөөр хэлбэл, алс баруун хязгаарт суугаа Ховд аймгийн сонгогчид Сонгинохайрхан дүүрэгт эрхэм гишүүний хийсэн ажлыг олж мэдсэн мэтээр сэтгэсэн нь харганы үзүүрээс унгас түүж, эсгий хийхийн үлгэр шиг хөөрхийлөлтэй санагдчихлаа.

Цаашлаад тэрбээр муухан зальтай гэдгээ баталчихлаа. Үүнийгээ ил захидал гэгчдээ хөөрхөн гэгч нь шигтгээд орхичихжээ. Энэ талаар «...Таныг алс холын Япон улсад Монголынхоо нэрийг дуурсгаж явахад монгол ахан дүүс нь дээлийн чинь захыг мушгиж, нутгийн уулс чинь өндөлзөж байсныг энд дурдахад таатай байна» гэжээ. УИХ нь хууль баталдаг төрийн эрх барих дээд байгууллага болохоос бөхийн дэвжээ биш юм. Үүнийг дөрвөн жил УИХ-д суухдаа мэдэрч чадаагүй эрхэм гишүүнийг бодохоор өрөвдөлтэйгөөр барахгүй чамлалттай санагдсанаа нуух юун.

Тус захидалд «...Өнгөр­сөн дөрвөн жилийн турш санаачилсан хууль, ажил­ласан ажлын хэсгүүдийн чинь тайлангаас үзэхэд та нутагтаа ирж, ихийг хийж бүтээх гэдэг нь илэрхий байна» хэмээн залсан байх юм. Уучлаарай, УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын нэрээр санаачилсан хуулийн төсөл байдгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олж хараагүй, сонсоогүй юм байна. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр ганц ч хуулийн төсөл санаачлаагүйгээ бантахдаа ийнхүү олон нийтэд зарлачихлаа. Арга ядсан л зүйл. Тэгээд ч мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаагаа мартчихаад тууж суугаа нь Монголын ард түмнийг доромжилсон явдал боллоо. Өрөвдмөөр ч юм шиг.

Үүнээс гадна тэр Монголын ард түмнийг тэнэг гэж бодсон бололтой. Тиймдээ л намын дарга Н.Алтанхуягт дээрх захидлынхаа нэг хувийг илгээж санасандаа хүрчихлээ. АН-ын дарга Н.Алтанхуяг ёстой л наана нь гарч инээж, цаана нь гарч уйлсаар Ховд аймгаас нэр дэвших квотыг дээрх захидалд нь итгээд өгчихлөө.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Бат­баяр хүнээс юм салгахдаа чадварлаг нэгэн гэдгээ харуулсан ч АН-ынхаа нэр хүндийг уландаа гишгэчихэв. УИХ-ын гишүүн Бас болоогүй, АН-ын даргад хүссэн хэнбугай ч ард түмний нэрийг барьж захидал илгээхэд нэр дэвших квоттой болж байгаа нь тус намын боловсон хүчний нөөц ядмагхан болохыг харуулаад өглөө. Ерөнхийдөө өөрөө өөртөө бичсэн захидлаар УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр АН- ын рейтэнгийг навч унагаснаас өөрөөр гавьсангүй. Уг нь туршлагатай пи арчид олонтой АН-ынхан иймхэн зүйлээр нэр хүндээ унагаж яах вэ дээ гэж бодогдохоор. Гутамшигтай зүйл.

УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр бас л болхидуу бодолтой, зуйрган гэдгээ ч өмнө харуулаад амжсан. Ямартаа л төрсөн хүүдээ нэр өгөхийн тулд АН-ын дарга Ц.Элбэгдорж тухайн үеийн МАХН-ны дарга С.Баяр нарын нэрийг нэгтгэж байгаад Элбэгбаяр гэдэг нэр өгөөд, өөртөө онигоо хүртэл зохиолгосон нь багадаагүй бололтой.

Ийм л нөхөр өнгөрсөн дөрвөн жил УИХ-д нэг сандлын тоо бөглөөд сууж байлаа. Харамсалтай ч юм шиг. Үүнийхээ оронд олигтойхон мэдлэгтэй хүнийг томилчихсон бол сайн хууль гарахгүй юм гэхэд ядаж л ард түмэнд худал ярьж, хүүхдийн тоглоом шиг зүйл ярихгүй байсан биз. Монголчуудын ходоодоороо сонгууль өгдгийн нэг жишээ л УИХ-ын гишүүн Д.Кёкү­шюзан Батбаяр болсон юм.

Б.Туяацэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить закладкР¸ гашиш в Мелеузе гашиш способы приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ñ Купить Орех Курган действиРµ амфетамР¸Ð½Ð° на человекР° ЗакладкР¸ лирика в Наро-фом
IP:188.68.0.106  2018-04-20 05:31:26
logertop êóðñ ðóáëÿ ê ìèíñêîìó ðóáëþ vtb24 òåëåáàíê ïîïîëíèòü ÿíäåêñ äåíüãè â áåëàðóñè ñ êàðòî÷êè ðîòàòîð êðàíîâ áèòêîèí Фенибут и амфетамР¸Ð½ îáìåíÿòü êèâè íà ïðèâàò24 ìàòáè îôèöèàëüíûé ñàéò ñëóæáà ïîääåðæêè payoneer áåñò change ëó÷øèå êðàíû êðèïòîâàëþò ïîïîëíåíèå webmoney ÷åðåç òåðìèíàë qiwi áèòêîèí êèâè êàê ïåðåâåñòè äåíüãè ÷åðåç âåáìàíè íà êèâè Спиды в спб âûâîä webmoney ÷åëÿáèíñê òåêóùèé ñ÷åò èíòåðíåò àâàíãàðä êàê îòïðàâèòü êèâè âàó÷åð ìàñòåðêàðä òèíüêîôô ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Озёре êàê ñ âåáìàíè ïåðåâåñòè äåíüãè íà payeer webmoney â êàçàõñòàíå êóïèòü áèòêîèí â òåíãå ïåðåâîä ñî ñáåðáàíêà íà êèâè îáìåí êèâè íà webmoney Магазин фейков èíòåðíåò áàíê àâàíãàðä ãàçïðîìáàíê è âòá 24 ïàðòíåðû wmu ÷òî ýòî áåëîðóññêèé êèâè qiwi ñïàñèáî ñáåðáàíêà çîëîòàÿ êîðîíà èëè þíèñòðèì îáìàí íà äåíüãè â èíòåðíåòå bitcoin êóðñ â ðóáëÿõ ôäàô ñäøë êóïèòü wmz îáìåí òåíãå íà ðóáëè â ÷åëÿáèíñêå óðàëñèá áàíê äåáåòîâûå êàðòû
IP:5.189.207.237  2018-08-21 12:03:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.