Дуучин Л.Болдбаатар хулгайчид ”баярлажээ”

2012/05/22
Share |
Хүмүүс: Лосол Болдбаатар | 
Дуучин Л.Болдбаатар хулгайчид ”баярлажээ”

Дуучин Л.Болдбаатар залуу халуун, ганц бие байхдаа нэлээдгүй балгачихдаг нэгэн байж. Нийтийн дууны од болохоосоо өмнө тэрбээр нутгийн хэдэн залуустай нийлэн нэгнийдээ дарвижээ. Шөнө орой болж цасан шуурга нүүр нүдгүй шуурч байхад ихэд согтсон тэрбээр гэртээ харина гэж бусдыгаа сандаргажээ. Цасан шуурганд мотоциклтой явж болохгүй хэмээн ятгаад дийлээгүй нөхөд нь гаргаж өгөхөөр гадаа гартал мань хаширын мотоциклыг “эзэн нь таничихсан” байж. Мотоциклоо хулгайд алдаж унах унаагүйн эрхээр айлд хоноглоод маргааш нь харин "Ямар буянтай хулгайч нь мотоцикл аваа вэ. Тэгээгүй бол хээр осгож үхэх байж" хэмээн учиргүй баярласан гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.