Л. Гүндалайг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ

2012/05/22
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л. Гүндалайг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ

Албан тушаал, авилга, ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг уриалсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонордуулгыг Монголын нийт ард түмэн гүн талархалтайгаар хүлээн авч байна.

Үүний нэг баталгаа нь Ардчиллын өлгий нутаг гэгддэг Хөвсгөл аймгийн иргэд энэ удаагийн сонгуулиар авилгал, албан тушаалын хэрэгт нэр нь холбоотой яваа Л.Гүндалайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь нэгэнт тодорхой болоод байгаа явдал юм.

Л.Гүндалай гишүүний хувьд өнгөрсөн 4 жилд Хөвсгөл аймгийн Ардчилсан Намын даргын албыг хашихдаа Намын хорооны ээлжит хурлуудаа цагт нь хуралдуулаагүй, санхүүгийн тайлангаа тавиагүй, намын байрыг дур мэдэн зарж үрэгдүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан төдийгүй энэ байдлыг нь хурал дээр ил тод шүүмжилсэн эмэгтэйг олны өмнө зодож гэмтээн танхайрсан нь олон түмний дургүйцлийг хүргэсэн явдал боллоо. Зодуулсан эмэгтэй биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд энэ хэрэг хууль цагдаагийн байгууллагад шилжин шалгагдаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.