Хуурамч дипломтон Ч.Сайханбаяр зүсээ хувиргаад НИТХ-д нэр дэвшинэ гэнэ

2012/05/22
Share |
Хүмүүс:
Хуурамч дипломтон Ч.Сайханбаяр зүсээ хувиргаад НИТХ-д нэр дэвшинэ гэнэ

Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж НИТх-д нэр дэвшигчдээ тодруулсан нь хамгийн олон сонгогчидтой Сонгинохайрхан дүүргийнхний инээд уур хоёрыг зэрэг хүргэжээ.  МАН боловсон хүчин сайтай, чадалтай чадварлаг хүмүүсээр дүүрэн гэсэн нь шал худлаа аж.  Харин ч дүүрэгтээ тараа таниулж төрийн ажил, намын нэр хүндийг шалд нь унагаасан хүмүүсээ ахиад нэр дэвшүүлжээ.  Сонгинохайрхан дүүргийнхэн Д.Баярсайхан хатагтайг мэдэхийн дээдээр мэднэ.  Дүүргийн намын хороог удирдсан нэрээр сонгууль бүрд ялагдахын хажуугаар ИТХ-ын дарга болж нэг хэсэг манаргасан.

Энэ үедээ албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж 50 сая төгрөгний авилгалын хэрэгт холбогдон АТГ-д шалгуулж байсан.  Авилгалын хэргээр Ганцад суугаад гарсныг нь баллуурдаад арилгачихаагүй л юм бол нийслэл хотын хувь заяаг шийд гээд ийм хар намтартай хатагтайг ахин зүтгүүлж байгааг юу гэж ойлгох билээ. 

“Ороо ороогоороо, жороо нь жороогоороо” гэгчээр нэгэн үе хуурамч диплом ашиглан төрийн албанд шургалж дүүргийн Засаг дарга болсон нь илэрч байсан Ч.Сайханбаяр шинэ хүн болоод ороод иржээ.  тэрээр хуурамч бичиг баримт ашигласан үйлдэлдээ Засаг даргаасаа огцорч бүр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар орж намаас хөөгдөхдөө тулж байсан. Тэрээр Улаанбаатар бизнес хөгжлийн газрын захирлын албыг хашдаг гэнэ.

Одоо түүнийг ориг диплом үзүүлсэн ч сонгинохайрханчууд итгэхгүй. Дээр нь хэний ч үл таних Мянганы хөгжлийн сангийн Д.Авирмэд, дүүргийн орлогчоор ажиллаад тоймтой зүйл хийгээгүй Р.Дагва нарт  сонгогчид итгэл үзүүлнэ гэвэл нар баруунаас мандах биз. Бүтээсэн ажлаасаа илүүтэйгээр “найруулсан хор, булхай”-гаараа алдаршсан Д.Баярсайхан, Ч.Сайханбаяр нарын хүмүүсийг ахин нэр дэвшүүлж байгаа нь дахиад л ялагдахын цондон гэлтэй.  Дүүргийн намын хороонд нэр цэвэр, намтар ариун олон чадварлаг хүмүүс байсаар атал дархлагдсан хэдэн хүн л дандаа нэр дэвшиж байдаг нь жирийн гишүүдийн дургүйцлийг ихэд хүргэж байна.

С.Хажидмаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.