Хүмүүс: Цэгмэд Цэнгэл | Дашжамц Арвин | |
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Д.Арвин нар нэр дэвших тойроггүй болж намаасаа жийгджээ. Тун чиг өрөвдмөөр байдалд орсон тэд нэр дэвших тойрог олсон эсэх нь бүү мэд. Булган аймгаас 2008 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, МАН-ын нэр хүндийг өсгөөд авсан нэгэн бол Ц.Цэнгэл. Гэвч тэрээр өнгөрсөн 4 жилд тойрогтоо тун чиг муу ажилласан гэдэг. Гэвч их хуралд нэг гишүүнээр суугаад дадчихвал яг л хар тамхинд донтсон хүн шиг хүсэн санан, дурлан шунаж байдаг бололтой. Ц.Цэнгэл гишүүн дахин нэр дэвшихээр улайран тэмцэж байгаа сурагтай. Харин энэ удаагийн сонгуульд 1 мандаттай болсон тус аймагт МАН Ц.Цэнгэл гишүүнийг нэр дэвшүүлэхгүй шийдвэр гаргахаар завдаж байгаа тухай эх сурвалж өгүүллээ. Түүний өмнүүр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр оочёр дайрсан бөгөөд нэг намын нөхөд сонгуулийн тойргоос болж хонь чонодоо тулаад байгаа аж. сонгуульд нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроход 24 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед жийгдсэн гишүүд чухам юу хийх байгааг мэдэх аргагүй. Ямартаа ч дахин дэвших тойрог хайж намынхаа дээгүүр доогуур амьсгаа тулчихсан гүйж яваа нь тодорхой.
Хэнтийчүүдийн хайрладаг эмэгтэй гэх Д.Арвин гишүүний урдуур дайрсан адтай нөхөр бол ИЗИС-ийн өв залгамжлагч гэх Ням-Осорын Учрал байх өндөр магадлалтай аж. тэрээр энэ жилийн аавынхаа 2008 оны шархыг нөххөөр Хэнтийгээс нэр дэвшинэ хэмээн 3 жил бэлдэж хамгийн хайртай хип хоп хувцаснаасаа ангижран гэнэт “гоонж” өмсөх болсон. Сонгуульд бэлдэж телевиз хүртэл байгуулсан түүнийг нутгийнхаа газар шороог сэндийчин алт ухдаг эцэгтэй нь хамт хөөгөөд явуулна хэмээн Хэнтийчүүд жиг жуг хийгээд л авсан. Тэгвэл дэвших үгүй нь удахгүй тодрох бизээ. Харин Д.Арвинг БЗД-ээс нэр дэвшихээр гүйж явааг намын эх сурвалж мэдээллээ. Ямартаа ч энэ удаа МАН-ынхан нэр дэвших хүмүүстээ багагүй өөрчлөлт оруулж, памперстай улс төрчдийг дэмжихээр шийдээд байгаа бололтой. Тойрогтоо үнэхээр юу ч хийгээгүй бол Ц.Цэнгэл гишүүн шиг хаана ч очоод даваа давах боломжгүй болж байх жишээтэй.