Хүмүүс: Mebarak Shakira | Moore Pink | |
Хөгжмийн ертөнцийн хамгийн шилдэг дива нар ижилхэн даашинзаар гангарчээ. Хэзээ ч номхромгүй, дэггүй Пинк уранхай жинс, "гүзээ" гарсан футболк, этгээд саравчтай малгайгаа сольж илүү эмэгтэйлэг, ихэмсэг нэгэн болон хувирсан. Түүний өмссөн гялгар хар даашинз, цагаан, саарал өнгөөр будсан үстэй нь сайхан хосолж байна гээч. Харин түүнээс өөрчлөгдөөгүй ганцхан зүйл нь үс л байна. Тэр мини даашинзан дээрээ "punk" үсээ намируулжээ.
Харин түүнтэй яг ижилхэн даашинз өмссөн мэргэжил нэгт найз нь дуучин Шакира. Шаргал үст дуучин бүсгүйд гялтгар хар даашинз, урт түрийтэй гутал бас цүнх нь тун сайхан зохижээ.
Алинд нь илүү сайхан харагдаж байна вэ?