Эрхэм гишүүд ”хонх”-ны баяртай

2012/05/23
Share |
Хүмүүс:
Эрхэм гишүүд ”хонх”-ны баяртай

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 10.30-12.00 цагийн хооронд бэлгэдлийн шахам чанатай болох уг хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн үлдэгдэл хуулиудаа ярих юм.

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг зэргийг түүгээр хийх юм.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганыг түр завсарлуулах ажиллагаа буюу эрхэм гишүүдийн “хонх”-ны баяр болно. “Хонхны баяр”-ын дараа гишүүд нам намаасаа нэр дэвших уралдаант шалгалтад орох юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.