Хүмүүс: Б Арго | |
"Ээ та минь ээ цаанаа чинь амандаа 25 хэлтэй айхтар нөхөр байна гэнэ шүү яаж аманд нь багтдаг байна" гээд нэгэн үе хэвлэлийн баатар болсон хүн бол нөгөө Арго шүү дээ. Угтаа бол нөгөө Арго чинь 25 махан хэл биш, харин 25 орны хэлээр маш гарамгай ярьдаг нэгэн юм байж. Гарамгай багш Арго, гавъяат багш болох гэж улайраагүй ч энэ чадвараа бизнес болгон ашиглаж эхэлсэн сүйхээтэй эр. Учир нь өөрийн сургалтын төвийг нээж ардын хүүхдүүдийг гэгээрүүлнэ хэмээсэн гэдэг. За тэгээд амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөр шийдэн Арго багш харь хэлнээс хошин урлаг руу урван” хорин нэгэн мянга хэмээх хошин номоо гаргасан. Түүний талаар "Энэ хүн ч өөрчлөлт шинэчлэлт хийх ихэд дуртай нэгэн бололтой" гэх шуум ч гарсан байх юм.
Саяханы нэгэн өдөр ард түмний Арго багш зурагтын нэвтрүүлгээр: Төр засаг намайг дэмжээд өгвөл би хол явах хүн байгаа юм ш дээ. Даанч энэ төр надад баруун гараараа Fuck you зүүн гараараа салаавч өгөөд байгаа байхгүй юу. Би улс төрд оръё гэж бодоод байгаа намайг хүмүүс сонгоно ш дээ гэхийг нь сонсоод гайхах инээх зэрэгцэв. Тэгээд бас болоогүй ээ 21 аймагт ухуулга хийх юм гэсэн. Ээ тэнгэр минь энэ төрд чинь хэн дуртай нь ордог гэж олон хүн боддогийн нэг нь эрхэм хүндэт Арго багш бололтой. Мөн түүний хобби ихэд сонирхол татав. Тэрээр уурлахаараа аймар чанга орилон шил хагалах дуртай бөгөөд бүүр аймар нь гараа зүсэх хоббитой гэх юм. Та 25 хэлээр чөлөөтэй ярьдаг юм гэсэн гээд сэтгүүлч залуу нэгэн өгүүлбэрийг , 25 хэлээр нь хөрвүүлэн хэлүүлэх гээд чадсангүй. Өөрөө ч “би мэдэхгүй чадахгүй “ гэж хариулж байх юм. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай өөрийгөө “Фэйс болон хоолойг”- оор адилхан гэх Арго багш энгийн хүн лав биш бололтой.
Ө.Анхаа