Эр хүн хөрөнгө чинээ болж, нэр алдар нь цуурайтаад ирэхээр эхнэрүүд нь хөгшин, бүдүүн санагдаад байдаг болчихдог гэнэ лээ гэж хүүхнүүд ч бус эрчүүд хүртэл ярих юм билээ. Энэ үг бараг л үнэний ортой байх. Манай нэртэй улстөрчид, УИХ-ын гишүүд, урлаг, спортын алдартнууд бүгд л анхны эхнэрүүдээ амьдрал дундаас гээж, ахин нэгийг сонгох нь элбэг. Эр хүн л юм чинь сайхан хүүхэнд татагдалгүй яахав. Сайхан төрсөн нь хоёрдогч эхнэрүүдийн буруу биш ээ. Хүн ганцхан олдох амьдралдаа сэтгэл хангалуун, сайхан амьдрахыг хүснэ. Энэ удаа одоогийн парламентад суугаа эрхэм гишүүдээс эхнэрээ сольсон нь хэд байдаг юм бол оо.
Ерөнхий сайд Сү.Батболдыг жинхэнэ “вест” сонголт хийсэн гэдэг. Хатагтай Отгонтуяа нь хэдий хоёрдогч ч гэлээ тэд хэн хэндээ халамжтай, эвсэг гэр бүл гэнэ лээ. Ерөнхий сайдын анхны эхнэрийг Баттуяа гэдэг бөгөөд Ерөнхий сайд маань хоёр эхнэрийн таван хүүхдийн аав ажээ.

Ерөнхий сайд асан С.Баяр ч мөн адил эхнэрээ сольж, хоёрдогчоороо манай нэрт дипломатч Хашбатын Хулантай хэдэн жил хамт амьдарч байсан. С.Баярын анхны эхнэрийг О.Гэрэлтуяа гэдэг.

УИХ-ын гишүүн Х.Баттулга Монголын хамгийн нууцлаг эрхмүүдийн нэг. Анхны эхнэрийг нь Энхтуяа гэдэг байсан бөгөөд сүүлд эхнэрээ сольж, орос бүсгүйтэй хамт амьдарч буйг нь хэвлэлүүд бичиж байсан. Ноён Х.Баттулга хоёр охин, нэг хүүгийнхээ жинхэнэ халамжит эцэг нь байж чаддаг гэнэ лээ.

УИХ-ын гишүүн Ч.Улааны анхны эхнэр Буд нэртэй эмэгтэй бий бөгөөд одоо гадаадад хүүхдүүдтэйгээ амьдардаг сураг дуулддаг. Одоо тэрбээр залуухан эхнэртэйгээ Зайсанд амьдардаг гэдэг. Эрхэм гишүүний залуухан гэргийг бааранд ажилладаг тухай мэр сэр сонсогддог бол Ц- хэмээх энэ бүсгүй 13-р хорооллын баарны эзэн юм билээ.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат анхны эхнэр Баасансүрэнгээсээ салж, Цэндмаа гэх залуухан бүсгүйтэй ханилсан. Тэр хоёр хэнз охинтой болж эрхэм гишүүн ихэд нялхарсан сураг дуулдсан.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дөрвөн хүүхдийн эх Долгорсүрэнгээсээ салж Б.Бямбатогтох гэгч залуухан бүсгүйтэй ханилж, хоёр ч хүүхдийнх нь эцэг болсон. Хамгийн хачирхалтай нь ноён С.Дэмбэрэл Ховд аймгийн нисэхийн даргаар ажиллаж байсан дотны найз Батмөнхийнхөө өөд болохдоо даатгаж, захиж үлдээсэн охиныг нь гэргийгээ болгож авсан гэдэг.

УИХ-ын гишүүн Н.Батбаярын албан ёсны эхнэр нь Баясгалан гэдэг бүсгүй байдаг аж. Гэвч Билгээ гэгч бүсгүйтэй олон жилийн өмнөөс нэр холбогдож буй гэх яриа байдаг. Тэдний дундаас гарсан охин ч байдаг гэх юм билээ.

УИХ-ын гишүүн Ж.Батбаярыг мөн л хоёр дахь амьдралтай гэдгийг хүмүүс мэднэ. Хүүхэд байхаасаа л үерхэж, амьдралаа холбосон эхнэрээ цаг бусаар алдсан эрхэм гишүүн ЗГХЭГ-т референт хийдэг эмэгтэйтэй ханилаад багагүй хугацааг элээжээ.
