”Хошногоор чинь хоол чихнэ шүү” гэж даажигнажээ

2012/05/24
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
”Хошногоор чинь хоол чихнэ шүү” гэж даажигнажээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ШШГЕГ-т хоригдох хугацаандаа дарамт шахалтанд байсан гэдэг мэдэгдэл, гомдлын эсрэг тус байгууллагынхан хэвлэлийн бага хурал зарласан. Ингэхдээ Н.Энхбаярын ажилтнуудыг загнаж, зандарч өнөөх алдарт салаавчаа гаргаж буй хэсгийг байн байн үзүүлэх шугамаар нийгмийн сэтгэхүйг өөрчилж байв. ШШГЕГ гэдэг өөрөө эрүүдэн шүүлтийн газар гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаярт буюу олон нийтийн анхаарлыг сүүлийн үед хамгийн ихээр татаж буй үйл явдлын гол дүрд элдэв авир гаргаж арай зүрхлэхгүй биз гэсэн итгэл төрсөн. Нөгөө талдаа “Н.Энхбаярыг өнөөх аймаар газар аваачаад янз бүр болгохыг үгүйсгэхгүй” гэсэн хардлагын мессеж учир мэдэх хүмүүсээс ирж байлаа. ШШГЕГ-ынхан нэрээ цэвэрлэхийн тулд хийсэн эл хэвлэлийн хурал яг үнэндээ олон нийтэд Н.Энхбаяр гэдэг хувь хүний тухай сөрөг ойлголт өгч дөнгөөгүй билээ.

Наад захын хүн өдрийн цайндаа орж амжихгүй бол хэр зэрэг бухимддагаа мэддэг учраас тэр. Н.Энхбаяртай өөрсдөө эхэлж хэрхэн харьцсанаа бусдад дэлгэлгүйгээр эвлүүлсэн эл бичлэгүүд дэхь эвгүй зан авир үүсэх болсон гол шалтгаан юу байв. Өнөөх л ШШГЕГ-ынхан эрхшээлдээ орсон хүнээс кайф авдаг сэтгэл зүйн тарчлаан. Хэвлэл мэдээллийнхэнд дэлгээд буй Н.Энхбаярын алдарт салаавчны өмнөх бичлэгийг ШШГЕГ дэлгэх үгүйг бүү мэд. Эх сурвалжуудын хэлж буйгаар ШШГЕГ-ын ажилтан Н.Энхбаяраас өлсгөлөнгөө зогсоож, хоол идэхийг шаардаад адаг сүүлд нь "хошногоор чинь хоол чихчихнэ шүү" гэж даажигнасан байна. МАХН-ынхан болон ар гэрийнхэн нь бичлэгийг бүрэн эхээр гаргахыг шаардсан нь ийм учиртай аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
led tube emergency kit ”I was recommended this website by my cousin. I am not sure whether this post is written by him as no one else know such detailed about my problem. You are wonderful! Thanks!”
IP:205.204.92.201  2015-12-14 08:03:18
led emergency power pack ”I have been examinating out a few of your posts and i must say pretty clever stuff. I will surely bookmark your website”
IP:205.204.92.201  2015-12-14 08:03:25
led panel emergency conversion kit ”You really make it seem so simple with your presentation but I find this topic before really hard to understand. It seems too complicated and very broad for me. I am looking forward for your next post.”
IP:205.204.92.201  2015-12-14 08:03:28
led emergency power supply ”Can I use part of your post in my website if I link you back?”
IP:205.204.92.201  2015-12-14 08:04:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.