П.Одгэрэл олныг залхаадаг уу

2012/05/24
Share |
Хүмүүс:
П.Одгэрэл олныг залхаадаг уу

Үдэш болгон цэнхэр дэлгэцээр үзэгч олонтой учирч, зарим нэгийг нь бүр "залхаадаг" гэж болох хөтлөгч П.Одгэрэл телевизийнхээ урдаа барьдаг сэтгүүлчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Түүнийг олон хит дууны үгийг зохиосон, сэтгүүлч бүсгүй гэдгээс илүүг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэгвэл телевизийн сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр одоогоор ганц бие эрх чөлөөт амьдралтай нэгэн гэнэ шүү.  Хөтлөгч болсныхоо дараагаас ганган машии хөлөглөж, Амеркан дэнжид тун ч тансаг амьдрах болсон хэмээдэг. Тухайн үед түүнийг барилгын компанийн захирлын найз бүсгүй байсан хэмээдэг ч тэр бүхэн нь нэг их удалгүй төгсгөл болсон гэдэг. Ээжийнхээ өврөөс гарах дургүй гэдэг эрх бүсгүй ганц бие байхаас залхсан уу гэлтэй саяхнаас найз залуутай болсон сурагтай.

Түүний найз залуугаар хөтөлдөг нэвтрүүлгийнх нь оролцогч Цогтоо хэмээх залуу тодорсон гэнэ шүү. Хөтлөгч гэхээсээ илүү сэтгүүлч гэж дуудуулах дуртай бүсгүй багадаа бүрэг ичимхий даруухан нэгэн байсан бол мэргэжлийн онцлогоосоо шалтгаалан зан ааш нь эрс өөрчлөгдөж эмоцитой нэгэн болж хувирсан гэдэг. Сэтгүүлч бүсгүйн ажлаас гадна амьдралын салшгүй нэг хэсэг нь цагаан хоол юм гэсэн. Хэтэрхий нуршуу яриатай, эмоци ихтэй гэж П.Одгэрэлийг шүүмжлэх хүн байдаг ч уран бүтээл, нэвтрүүлгийг нь шимтзн сонирхдог хүмүүс ч бас цөөнгүй бий.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.