”Цэвэрхэн” бизнесмэн

2012/05/24
Share |
Хүмүүс: Ц.Даваасүрэн | 
”Цэвэрхэн” бизнесмэн

Их хурлын гишүун Ц.Даваасүрэн танхимдаа буурьтай нэгэн хэмээгддэг. Тэрбээр хар багаасаа гоё хувцас өмсөх хүсэлдээ хөтлөгдөн юм оёж сурсан гэдэг. Бага ангид байхдаа хувцасныхаа загварыг өөрөө зохиож, оёод өмсдөг байсан Ц.Даваасүрэн анхныхаа хүүхдийг төрөхөд цамц малгай зэргийг нь оёж өгч эхнэртээ магтуулж хадмуудынхаа сайшаалыг хүртэж байсан гэсэн. Оюутан байхдаа энэ чадвараа ашиглаж Оросуудад цамц оёж зарсанаар овоо хөөрхөн орлого олдог овсгоотой нэгэн байсан төдийгүй сурагч байхдаа формынхоо загварыг өөрчилсөнөөс болж хөрөнгөтний үзэл суртал шингэсэн хувцастай гэж захиралдаа загнуулж байсан гэдэг.

Түүний нууцхан авьяас үүгээр дуусахгүй бөгөөд зураг зурахдаа чамгүй сайн тэрбээр гэрийнхээ дотоод интерьерийг өөрөө хийдэг гэсэн. Эрхэм гишүүн морь малд зориулсан эм тариа, бэлдмэл борлуулдаг "Цолмон хээр" нэртэй дэлгүүрийн 50%-ийг эзэмшдэг төдийгүй "Өег мебель" тавилгын компаниас ч хувь эзэмшдэг нэг ёсондоо жижигхэн ч гэсэн цэвэрхэн бизнестэй нэгэн. Хүү, охин хоёртой тэрбээр амьдралынхаа хамгийн жаргалтай мөчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон үеэ гэдэггүй. Харин хоёр хүүхдээ төрөх бүрийд хамгийн ихээр баярлаж байсан гэсэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.