Эрдэнэтээс 31,6 сая ам.доллар алга болжээ

2008/05/07
Share |
Хүмүүс:
Эрдэнэтээс 31,6 сая ам.доллар алга болжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн нийлүүлэлтийн гэрээнээс өнгөрөгч оны 11дүгээр сарын байдлаар 30 сая ам.долларын хохирол учирчээ. Энэ хэргийн эзэд нь “Эрдэнэт”-ийн босс байсан, өдгөөгийн ҮХ-ны сайд Х.Наранхүү, Сангайн дэд сайд асан, өдгөөгийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг хоёр гэнэ. Гэрээний хохирол гэдэг нь урьд нь зэс нийлүүлж байсан аж ахуйн нэгжийн гэрээнүүдийг өөрчилжээ. Тэгээд ардуур, урдуур нь өөрсдийн лообий бүлгийнхний аж ахуйн нэгжийн гэрээнүүдийг сэмхэн гулсуулчихсныг хэлж байгаа бололтой. Харин энэ байдлыг нь мэдсэн өмнөх гэрээтэй, ном журмын дагуу зэсээ нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд дээрх эрхмүүдийг олон улсын шүүхэд өгчээ. Харин манай тал олон улсын өмгөөллийн корпорацид 1.6 сая ам.доллар төлж өөрсдийгөө өмгөөлүүлэхээр шийдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Ингэхээр Монголын хөрөнгөөс 31.6 сая ам.доллар сох дутсан байж таарлаа. Гэтэл бараг хагас жилийн хугацаа өнгөрчихөөд байхад хэн ч хэдэн төгрөгөө үгүйлсэнгүй нь хачирхалтай. Харин энэ тухайгаа тэд Ерөнхий сайд С.Баяраас тас нуучихсан байна. Энэ тухай бид нэхэн сурвалжилна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.