Хүмүүс: Л Гүндалай | |
Улс төрчид, баян бизнесменүүд байнга л сайхан хүүхэнтэй нэр холбогдож, сонин хэвлэлийн нүүрэнд бичигдэж байдаг. Нууц амрагттай болсон, бэлэг сэлт өгсөн, гадаад дотоодод залуухан амрагтайгаа зугаалсан гэдэг мэдээлэл олны анхаарлыг ч их татдаг. Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалай тэднээс арай өөр маягаар хүүхнүүдтэй нэр холбогддог болж. Саяхан Хөвсгөл аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган дээр “Г.Оюунгэрэл гэгч эмэгтэйг Л.Гүндалай зодсон” гэдэг мэдээлэл цацагдаж, багагүй дуулиан дэгдэв. Одоогоос дөрвөн жилийн өмнө Л.Гүндалай гишүүн мөн л Хатгал тосгоны захирагчаар ажиллаж байсан Тогтохням гэгч эмэгтэйг зодсон гэдэг хэрэгт өртөж байлаа. Эрхэм гишүүний хүүхнүүдийг хайрлах хайр бусад эрчүүдийн хайр халамжнаас арай л өөр байдаг бололтой.