Хүмүүс: Б Наранхүү | |
2012 оны УИХ-ын сонгуультай холбоотой бас нэгэн дуулианы мэдээллийг түрүүлж хүргэж байна. АТГ-аас “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг дөнгөж саяхан баривчилсан байж магадгүй гэх мэдээллийг эх сурвалж дуулгалаа. Мөн “Мон Уран” ХХК-ийн захирал Б.Наранхүүг ч тус газраас баривчилж магадгүй гэнэ. Ирэх сард болох УИХ-ын сонгуульд Ц.Анандбазар Дорноговь, Говьсүмбэр, Б.Наранхүү Дундговь аймгаас нэр дэвшихээр зарлагдаад байгаа юм.
Тэдэнтэй холбоотой хууль зөрчсөн гэх агуулга бүхий мэдээллүүд өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан билээ.