Хүмүүс: Б Наранхүү | |
Өнөөдөр "Авлигатай тэмцэх газрынхан “Мон уран” компаний захирал Б.Наранхүүг баривчиллаа" гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ тухай түүнээс утсаар лаваллаа. Тэрээр "Тийм юм байхгүй" гэж товчхон хариулаад утсаа тасдав. Б.Наранхүү нь Ардчилсан намаас Дундговь аймагт нэр дэвшихээд байгаа билээ. Б.Наранхүүг олон хүн "МАН-аас нэр дэвшинэ" хэмээн таамаглаж байсан ч АН-аас нэр дэвшсэн юм. Үүнийг учрыг АТГ-ынхан МАН-ынханд ширүүн байсан учраас Б.Наранхүү АН-ыг түшлээ хэмээж байна.