МУГЖ Д.Ариунболд: Миний эхнэр хаана ч байсан биеэ зөв авч явдаг, сайхан бүсгүй

2012/05/26
Share |
Хүмүүс: Н.Ариунболд | 
МУГЖ Д.Ариунболд: Миний эхнэр хаана ч байсан биеэ зөв авч явдаг, сайхан бүсгүй

Монголын хошин урлагийн дунд үед харъяалагддаг “Шинэ-үе” продакшны захирал Бооёо буюу Д.Ариунболдыг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Наян настай буурлаас найман настай балчирын дүрийг чамгүй сайн бүтээж, үзэгчдийг үргэлж инээлгэж, баясгадаг тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1 буюу олон улсын инээдмийн баярын өдөр гавъяатын тэмдэгээр энгэрээ цоолсон.

Оюутан ахуй цагаасаа хошин урлагт хүч үзэж, өнөөдөр монголын хамгийн чадварлаг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор орох болсон түүнийг энэ амжилтанд хүрэхэд хамгийн их нөлөөлж, тус дэм болсон хүн бол түүний эхнэр. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд болсон “Хошин урлагийн анхдугаар наадам”-ын улаан хивсэн дээгүүр эхнэртэйгээ хөтлөлцөн алхаж бас ч болоогүй үзэгчдийн өмнө вальс эргэж, эхнэрийнхээ гоо үзэсгэлэнг бусдад гайхуулаад амжсан. Бооёо хаа ч явсан эхнэрээрээ бахархан ярих дуртай гэнэ лээ.

Тэрээр саяханы нэгэн ярилцлагадаа “Миний эхнэр хаана ч байсан биеэ зөв авч явдаг, сайхан бүсгүй бий” хэмээн эхнэрээ магтаад авчээ. Мөн гавъяат маань эхнэртээ тун чиг халамжтай нэгэн бөгөөд саяхан нэг тэрбумаар хаус худалдаж авч, эхнэрийнхээ ажлыг хөнгөлөхөөр гэртээ хоёр ч үйлчлэгч авсан гэнэ лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.