Халамцуу Мөөеө хингэнэтэл уйлав

2012/05/26
Share |
Хүмүүс:
Халамцуу Мөөеө хингэнэтэл уйлав

Энэ сарын 24-ний үдэш Монгол бөхийн өргөөнд болсон “Их Монголын алтан одод” бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Мөнхбат аваргын сэтгэл ихэд хөдөлжээ. Удаан уулзаагүй хүүгээ үеийн нөхөдтэйгээ хамт байхыг харсандаа сэтгэл нь догдолсон уу, эсвэл уусан сархад нь зүрхийг нь булгилуулсан уу. Юутай ч Монгол улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханыг “Төрийн дуулал”-аа эгшиглүүлэх үеэр Мөөеө аварга үзэгчдийн суудалд, олны дунд байгаагаа ч үл анзааран хингэнэтэл уйлж харагдлаа. Ийнхүү олны дунд жаахан хүүхэд шиг уйлж, нүүрээ “шарсан” аварга маань “Ичсэн хүн, хүн ална” гэгчээр хажуудаа суугаа хүмүүст уур уцаараа гарган, бухимдаж суугаа үзэгдэв. Гэвч эр хүний уужуу сэтгэлээ арай л гээчихээгүй бололтой. Удалгүй тайвширчихсан, инээж сууна лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.