Хүмүүс: Батшугар | |
Бидний мэдэхээр "Ремиф" компанийн захирал Э.Батшугар нь 1987 онд төрсөн. Э.Бямбадулам, Э.Дашнамжил, Э.Ринченлхам гэдэг гурван дүүтэй, айлын ууган хүү.
АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар аавдаа туслах гэж гадаадаас ирж байсан билээ. "Ремиф" компани нь бизнес санхүүгийн чиглэлээр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед уул уурхайн салбарыг сонирхох болсон гэнэ.
Э.Батшугар багадаа аавтайгаа хамт уулын спортоор хичээллэдэг байсны зэрэгцээ шатар яггүй тоглодог юм билээ. Тэрээр УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээ МАХН-ын Бага хурлын үеэр илэрхийлсэн. Түүнийг МАХН-ын ахмад гишүүд дэмжиж “Орос, англи, төвд хэлтэй, номноос салдаггүй хүү. Баар сав хэсч, саваагүйтэж байгаад асар их хөрөнгөөр УИХ-д шургах санаатай хүмүүсийг бодвол өөр” гэж магтах нь бий. Тиймдээ ч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын залгамж халаа улс төрийг сонгож байна.