Ё.Отгонбаяр сайдын хэрэг дарагдаад байгаагийн учир юу вэ

2012/05/28
Share |
Хүмүүс: Отгонбаяр.Ё | 
Ё.Отгонбаяр сайдын хэрэг дарагдаад байгаагийн учир юу вэ

АТГ-д данстай нэр дэвшигчдийн тоонд БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын нэр дээгүүр давхиж яваа. Тэрээр ЕБС-ийн багш нарыг зөөврийн компьтерээр хангах 46 сая долларын тендерийг санаатай будлиантуулсан хэрэг нь АТГ-т шалгагдаж  мөрдөн байцаалт явагджээ. Өдгөө энэ хэрэг нийслэлийн прокурор дээр дугаар хүлээн дарагдаж байна. Уг нь ийм том хэмжээний тендерийн хэрэг яаж ч бодсон зүгээр өнгөрүүлэх асуудал биш. Ё.Отгонбаяр сайдын хэрэг дарагдаад байгаа нь цаанаа учиртай гэсэн яриа дэгджээ. Сайдтан 1997-2000 оны хооронд "Женко" Х.Баттулгын компанид ерөнхий менежерээр ажиллсан байсныг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ.

Бүр Баянгол зочид буудлын дээд давхарт офислож АН-ынхантай их ойр байсан тул Ё.Отгонбаярыг тэр тал руугаа явах хүн гэж ярилцдаг байжээ.  Гэсэн ч 2000 оны сонгуулийн дараа Ё.Отгонбаярын оюутан цагийн найз одоогийн Ерөнхий сайд С.Батболд МАН-д дэд сайд болон дэвшихэд сайд ч дагаад давхичихжээ.  Гэхдээ түүнийг "Женко" Х.Баттулгаар дамжуулан АН-тай тогтоосон холбоогоо таслаагүй гэдэг. Тэр нь ч одоо хэрэг болж байгаа бололтой.  Хэрвээ Ё.Отгонбаяр сайд сонгуульд ялбал МоАХ-ын талыг баримтлагч гишүүн МАН-д нэгээр нэмэгдэнэ гэсэн таамаг явж байгаа аж.

Х.Норов /WORD.MN/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.