Хүмүүс: Эрдэнэтуяа | Долгорсүрэн Сумьяабазар | |
Төрийн эрх барих дээд байгууллагад номыг нь үзэж, ногоотой шөлийг нь ууж үзсэн нөхдүүд ажиллах ёстой. Харин сүүлийн үед ном үзэх нь бүү хэл сөхөж ч үзээгүй бизнесмен нөхдүёдээс авхуулаад, хүн толгойтон бүр л ийш зүтгэдэг болсон. Учир нь Улсын Их Хурлын гишүүний зөөлөн сэнтий гэдэг их ””ид шидтэй”” бас чамгүй үр өгөөжөө хайрлачихдагт байдаг бололтой.
Мисс Ё.Нямжав, дуучин Т.Амина нар МАН-ын идэвхтэн гишүүдийн нэг бол дуучин Ч.Цэлмүүн, Quiza , жүжигчин Б.Амраа нар АН-ын улаан фенүүд гэдгийг манайхан мэднэ. Цаашилбал, удахгүй болох их хурлын сонгуульд манай урлаг соёл, спортынхоноос нилээд хэдэн хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.
Тодруулбал, загвар өмсөгчдийн ‘‘Эра’’модель төвийн захирал хатагтай Д.Эрдэнэтуяа АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа бол ‘‘Үндэсний хөрөнгө оруулалтын банк’’-ны захирал Монгол улсын аварга Д.Сумъяабазар МАН-аас мөн энэ дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхөөр болсон. Сонгинохайрхан дүүргийн хувьд хамгийн том буюу олон сонгогчтой бөгөөд мисс бөх хоёрын хэн их хөрөнгө хүч заран PR хийсэн болон хичнээн санал авахыг харах л үлдлээ.