Хүмүүс: Батбаяр | |
Монголын нэрийг арлын Япон улсад дуурсгаж явсан бөхчүүдийн нэг бол Кёкүшюзан Д.Батбаяр. Олон жил сумо барилдаж, шаггүй бизнес хийснийхээ хүчинд овоо хэдэн төгрөг хураасан гэх тэрбээр саяхан өөрийгөө ядуу хэмээн тодорхойлжээ. Тодруулбал, Кёкүшюзан маань би гуравхан машинтай. Намайг хэн баян гэх юм. Би ядуу хүн шүү дээ хэмээн баярхах, өрөвдүүлэхийн хооронд зүйл ярьжээ. Үүнийг нь сонссон хүмүүс Д.Батбаяр ард түмнээ харин ч нэг сайхан доромжиллоо доо. Кёкүюшзаныг ядуу гэх юм бол Монгол Улс мөхөх гэж байгаа юм байна хэмээн ам уралдан ярьсан сурагтай. Тэгэхээр төрийн өндөрлөгт суудаг ард түмний элч болсон хүн ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй ийн тэнэг зүйл ярьж суух нь хэр зохистой зүйл юм бол доо, хөөрхий.