Дуучин Т.Баясгалан нөхрийнхөө ”пиар” –ыг эрхэлжээ

2012/05/29
Share |
Дуучин Т.Баясгалан нөхрийнхөө ”пиар” –ыг эрхэлжээ

Өнгөрсөн сонгуульд Сонгино-Хайрхан дүүргийн 20 мянган иргэнийг Японд хөдөлмөрийн гэрээгээр явуулна хэмээн амлан байж сонгогдсон Кёкшүзан Д.Батбаяр амлалтаа биелүүлж чадаагүй. Гурван жил гуниг алдан хүлээсэн сонгогчиддоо тэрбээр арлын японд атомын цахилгаан станц дэлбэрсэн учраас чадсангүй хэмээн тайлбарласан. Тэгвэл энэ жилийн сонгуульд тэрбээр Ховд аймгийг сонгосон бөгөөд сонгуулийн “Пи Ар”-ыг нь түүний эхнэр МУ-ын гавьяат, дуучин Т.Баясгалан хийгээд эхэлжээ. “Тунгалаг Буянт” хэмээх сайхан дууг дуулан бүр клипийг нь хийгээд цацаж эхэлсэн байна. Сонгуулийн хуулиар бол Кёкүшү Д.Батбаярт хариуцлага тооцох ямар ч боломжгүй “цэвэрхэн” сурталчилгаа болж байгаа юм. Нөгөөтэйгүүр эхнэр оролцсон элдэв үйлсийг нэг их таашаагаад байдаггүй монгол хүний зан эсрэгээр тусч мэдэх л юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.