УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг АТГ шалгаж эхэлжээ

2012/05/30
Share |
Хүмүүс: Д Хаянхярваа | 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг АТГ шалгаж эхэлжээ

Дархан – Уул аймгийн засаг дарга болсоноос хойш МАХН болоод МАН-ын улс төрчдийн дунд нэр нь хааяа гар чийдэн шиг асаж унтарч байсан Д.Хаянхярваа 2008 онд энхрий хайрт Хонгор сумандаа 13-н нэр дэвшигчээс тасархай ялж эхэлсэн бөгөөд сонгуулийн эцсийн мөчид АН-ын Л.Гансүхийн дараа нэр нь тодорч ялалт байгуулж байсан. Түүний нэр хүнд 2012 он хүртэл Дархандаа биш юмаа гэхэд Сү.Батболдын нам засгийн газрын танхимд нь өсөж байгаа хэдий ч итгэл хүлээлгэсэн нутгийнх нь дэндүү ам муутай байна.

Түүнд дургүйгээ илэрхийлсэн олон хүмүүс хэлц үг зохиож, одоогийн МАН-ын гишүүн болсон УИХ-ын хоёр гишүүнээ "Сонгуульд нэрээ дэвшүүлээд ирэхэд нь Хаянг хазаарлаж, Сүхбаатарыг сөхрүүлнэ" хэмээн занаж сууна. Баттай бус эх сурвалжийн мэдээллээр бол Д.Хаянхярваагийн албан тушаалаа мөнгө олон хэрэгсэл болгож заналхийлсэн хэргээр олон баримтыг сонин хэвлэлүүд бага багаар мэдээллэж байгаа бөгөөд түүнийг АТГ шалгаж эхлээд байгаа гэнээ. Сонгуульд нэр дэвшиж буй морьд эргэх торгон агшинд ноён Д.Хаянхярваа ихээхэн айдастай яваа сурагтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.