Хүмүүс: Т Өөдөө | |
Энэ удаагийн "Би дургүй" булангийн маань зочин “M-Galaxy” студийн захирал, жүжигчин Т.Өөдөө.
- Таны дургүй улирал юу вэ?
- Өвлөөс хавар руу шилжих үе гэх юм уу даа. Халуун, бүгчим мөртлөө шороотой их муухай шүү.
- Тэгвэл дургүй өнгө?
- Усан ягаан. Ер нь миний өнгөний сонирхол байнга өөрчлөгддөг. Энэ өнгөнд нэг хэсэг их л дуртай байсан, харин одоо бол үгүй.
- Очих дургүй газар гэж бий юу?
- Дэндүү олон хүн цугларсан газраар явах хэцүү санагддаг юм.
- Дургүй хоол?
- Мах ихтэй хоолонд муу. Ихэвчлэн хөнгөн чанарын ногоотой хоол л иддэг.
- Хийх дургүй ажил тань?
- Хамгийн дургүй ажил маань гэвэл юм индүүдэх байх.
- Дургүй амьтан?
- Ахуйн жижиг шавьжнуудад дургүй. Гэмгүй юм шиг байж байгаад хүн хазаад л... Бас жоом байна.
- Дургүй уур амьсгалтай орчин?
- Хүйтэн, зэвхий даасан хөндий орчин. Жишээ нь, автомашины гараж.
- Дургүй гоёл?
- Ямар ч үнэ цэнэгүй юманд дургүй. Өөрөөр хэлбэл, зүгээр л нэг гял цал харагдахуйц юм уу, дуураймал эдлэл хэрэглэхийг хүсдэггүй.
- Дургүй хүн чинь болзоонд уривал?
- Очихгүй шүү. “Чи надад таалагддаггүй. Үүнийг мэдсээр байж яагаад намайг уриад байгаа юм бэ” гээд шуудхан л хэлчихнэ.
- Дургүй тоглоом?
- Амь нас, эрүүл мэндэд хэтэрхий халгаатай зүйлээр тоглох аюултай байлгүй.
- Дургүй ундаа?
- Архи.
- Дургүй дуу?
- Нийтийн гэж нэрлэгдээд байгаа мөртлөө гингэнэсэн, нэр төдий дуунуудад.
- Дургүй зан?
- Хүнийг аргацааж, эзгүйчилсэн занд ёстой дургүй. Хуурамч, хулгайч, арчаагүй занг бүр үзэн яддаг.
- Дургүй дүрд чинь тоглуулах гэвэл?
- Өө, харин ч бүр дуртайяа тоглоно.
Р.ЕСҮЙ