Рагу Б.Амархүүд юу гэж зөвлөв

2012/05/31
Share |
Хүмүүс: Борхүү Амархүү | 
Рагу Б.Амархүүд юу гэж зөвлөв

"UBS" телевизээс жил бүр зохион байгуулдаг “Uni­verse best songs” наадмыг үздэггүй хүн ховор болж. Өнгөрсөн жил тус наадмын шүүгчээр УГЖ, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа, УГЗ Б.Долгион, “Pro sounds” студийн хөгжмийн найруулагч Рагу нар ажиллаж байсан. Харин энэ жил Т.Ариунаа хүндэтгэх шалтгааны улмаас чөлөөлөгдөж Буриад Улсын Ардын жүжигчин Б.Амархүү энэхүү нэр хүндтэй наадмын шүүгчийн үүргийг гүйцэтгэх болсон. Тус наадмын зарим оролцогч залуу хүн болохоор нь учирлаж хэлбэл үг авна гэж бодсон уу Б.Амархүү уруу дэмжихийг хүссэн мессэж илгээж байсан гэнэ.

Үүнд дуучин маань ихэд эгдүүцэж “Сүүлийн үед миний утас уруу байнга залгаж байна. Үнэхээр хэцүү юм аа. Тэрийг дэмжээч гээд л” хэмээн хамтран шүүгч Рагуд хуучилжээ. Гэтэл Рагу “Тэр чинь ёстой дуулж чаддаггүй юм билээ гээд л хэлчих. Нэг хэсэг над уруу их залгадаг байсан. Тэгж хэлдэг болсноос хойш утас минь амарсан даа” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.