”Universe best songs”-ын ялагчаар Э.Төгсбаяр тодров

2012/05/31
Share |
Хүмүүс:
”Universe best songs”-ын ялагчаар Э.Төгсбаяр тодров

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Universe best songs” наадмын ялагчаар хувийн дугаар 558 Э.Төгсбаяр гэх залуу түрүүллээ. “Өмнөө зорилготой өөдрөг амьдарцгаая” уриан дор зохион байгуулсан уг наадмын шилдэг 25 оролцогч UB Palace-ын их танхимд хоёр өдөр тоглолт зохион байгуулж өчигдөр орой шилдгээ тодруулав.

Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жагар нарын араас ялагчдын эгнээнд элссэн Э.Төгсбаяр хүссэн гадаадын нэг орноор аялах эрх болон таван сая төгрөгөөр дуу бичүүлэх, БНСУ-ын “Конг Жу” урлагийн сургуульд үнэ төлбөргүй суралцах, мэргэжлийн студиэр клип хийлгэх эрх  гардлаа.

Харин хоёрдугаар байрт МУГЖ Б.Сарантуяагийн шавь Л.Насанбуян орж, гурван сая төгрөг, клип хийлгэх эрх, БНСУ-ын “Халлим” их сургуульд нэг жил суралцах эрх гарджээ. Гэвч зарим хүн түүнийг мэргэжлийн дуучин байж ийм тэмцээнд оролцлоо хэмээн шүүмжилж байсан юм. Гуравдугаар байранд Э.Мөнхцэцэг, Мөнх-Эрдэнэ нар оржээ.
 
Г.Хүслэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas çàêëàäêè ñîëè ñàéòû марки новосибР¸Ñ€ÑÐº закладкР¸ Шишки в Юрьевом-
IP:188.68.0.141  2017-12-28 01:17:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.