Жүжигчин П.Эрдэнэзаан: Төрөхийн цонхыг хагалж байсан түүх бий

2012/05/31
Share |
Хүмүүс: П Эрдэнэзаан | 
Жүжигчин П.Эрдэнэзаан: Төрөхийн цонхыг хагалж байсан түүх бий

- Хошин урлагийн ертөнцөд орж ирснээс тань эхлэн таны нэр их содон байсан. Эрдэнэзаан гэх нэрийн учрыг тайлбарлаач?
- Энэ талаар хүн бүхэн сонирхдог. Эрдэнэзаан гэдэг нэртзй хүн ховор. Надтай адилхан нэртэй хүнтэй таарч байгаагүй. Миний нэрийг аав ээж хоёр өгсөн юм билээ. Заан гэдэг хуурай газрын хамгийн том биетэй хүчтэй амьтан. Эрдэнэ гэдэг нь их үнэ цэнэтэй. Тийм үнэ цэнэтэй хүчирхэг хүн байгаасай гэж билэгдэж ийм. нэр хайрласан байх. Багадаа нэрнээсээ их ичдэг байлаа. Хүмүүс буруу сонсоод Эрдэнэзаяа, Эрдэнэцоо, Эрдэнэцоож гэж андуурдаг. Намайг      манай      найзууд  ихэвчлэн Заанаа гэж дуудна. Сүүлдээ тэр нь Зина болоод нэг хэсэг Зина хочтой байлаа(инээв).

- Заан гэснээс монголчууд урт наслахын билэгдэл гэж үзээд сүулийн үед заан цуглуулах болжээ. Таны хувьд?
- Цуглуулга байхгүй. Зүгээр билэгшээгээд гэртээ тавьсан нэг том заан байдаг. Харин С.Өлзийхүү эгчид 200 гаруй зааны цуглуулга байдаг юм.

- Та ер нь хэр эртэч хүн бэ?
- Ажлынхаа байдлыг харж байгаад эрт босох эсэхээ шийддэг. Бидний ажилд тогтсон цаг байдаггүй. Өглөө үдэш, үүр шөнөөр ч ажиллаж байдаг. Миний нэг өдөр гэвэл өглөө босоод телевизийн зурагтай бол зураг авахуулах, тоглолт эхлэх гэж байгаа бол өдөржингөө сургуулилт хийгээд студид дуу бичлэгтэй бол тийшээ гүйнэ. Ер нь нэгэн хэвийн гэх юм уу даа.

- Тэгвэл та гэрийн эзний гэр бүлийнхэндээ хэр зав зарцуулж чаддаг вэ?
- Эхнэр хүүхдүүдтэйгээ дэлгүүрээр явж юмаа цуглуулах, эсвэл хамтдаа ресторанд хооллох, хүүхдүүдийнхээ багш нартай уулзах зэргээр анхаарал тавихыг хичээдэг. Тухайлбал дэлгүүр орохдоо амт чанартай хиамыг хараад мэднэ шүү(инээв). Гэхдээ тор бариад дэлгүүрээр явахад заримдаа жаахан түвэгшээнэ. Эхнэр маань авах юмсаа хараад, би нэг өнцөгт нь зогсож хүлээх маягтай байдаг.

- Хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд очиж амждаг уу? Хэр сайн аав бол?
- Яг одоохондоо хүүгийнхээ эцэг эхийн хуралд очиж амжаагүй байгаа.. Хуралд нь суух боломж гараагуй байна. Ихэвчлэн эхнэр маань очдог юм. Тэгээд ч 16-17 цаг гэдэг чинь бидний ажлын яг оргил ачаалалтай үе таардаг юм. Чөлөө зав тун бага болохоор амарч авахыг хичээдэгээ нуух юу байхав.

- Уран бүтээлч хуний ард талд амьдралаа найдвартай аваад явдаг хань нь байдаг. Та эхнэрийнхээ тухай яриач?
- Манай эхнэр Энх-Наран ХБКоллежид ардын хөгжмийн тэнхмийн эрхлэгч, хөгжимчин, багш мэргэжилтэй бүсгүй байдаг. Хоёулаа урлагийн хүмүүс болохоор бие биенээ сайн мэдэрдэг. Эхнэрээ баярлуулах дуртай. Нэг тийм юм авах юмсан гээд ярьж байхад нь хэлэхгүй байж байгаад хэд хоногийн дараа гэнэт аваад өгөхөөр их баярладаг юм.

- Танд цагаан сараар өмсдөг сайхан монгол дээр л байдаг уу?
- Тоглолтын зориулалтаар хийсэн дээл байдаг. Бас дээл өмсөх дургүй ээ. Цагаан сараар костюм пиджак өмсдөг(инээв). Гэхдээ энэ жилийн цагаан сараар дээл малгай авч өмсье гэж бодож байгаа. Нас намба ч суулаа. Жинстэй гүйгээд байж болохгүй болчихсон байна. Бид залуу хүмүүс болохоор манай гэр бүлийн хамгийн том баяр шинэ жилийн баяр.

- Яг үнэндээ та таизан дээрхтэй харьцуулбал их дуу цөөтэй, намбалаг эр юм. Хүмүус таныг ингэж дүгнэдэг үү?
- Хүний өөрийн зан араншин, хийж байгаа ажил, хоёр өөр. Хүмүүс намайг тайзан дээрх байдал, хийж байгаа дүрээр минь илүү хүлээж авдаг. Хүмүүс хэлдэг юм. Тайзан дээр чи албин чөтгөр шиг мөртлөө амьдрал дээр огт өөр хүн байна гэдэг юм.

- Ингэхэд та эхээс хэдүүлээ вэ?
- Гурвуулаа. Ах эгч хоёртой. Ах Солонгост, эгч Японд мэргэжлийнхээ шугамаар ажилладаг. Гурван өөр газар байдаг болохоор бие биенээ үгүйлнэ. Тэгээд ч эгчтэйгээ цуг байсан болохоор их амь нэгтэй. Ер нь тэгээд цөөхөн өссөн хүүхдийн зовлон гэдэг чинь хэцүү. Жишээ нь баяр болоход ах эгч хоёр минь байхгүй. Зарим үед олуулаа хүмүүсийг хараад атаархдаг. Бужигнаж байгааг нь харахаар сайхан байдаг. Тийм болохоор олон хүүхэдтэй болох юмсан гэж бодож байгаа. Ямар ч байсан дөрвөн хүүхэдтэй болно гэж эхнэртээ захиалга өгчихөөд байгаа. Хамт байхдаа эгчийн хайр халамжийг мэдэрдэггүй юм байна. Явсных нь дараа ганцаардаж үгүйлж байсан. Ер нь өөрийгөө сайн дүү гэж боддог, ах эгчийгээ нэг их зовоож байгаагүй.

- Ажиглаад байхад хип хоп стилиэр хувцаслах дуртай бололтой. Ер нь ямар хувцасанд илүү нүд унагадаг вэ?
- Залуу хүний хувьд голдуу чөлөөт стилиэр хувцаслах дуртай. Стиль хөөх дургүй, биед эвтэйхнийг сонгодог. Костюм пиджакыг бараг өмсөхгүй дээ. Зайлшгүй шаардлагатай үед өмсөнө үү гэхээс зангиа нь хоолой боочих гээд хэцүү байдаг юм. Манай ажилд ч гэсэн нэг их костюм пиджак өмсөх шаардлага байдаггүй. Миний хувьд чанартай өмдөнд үнэ хайрлахгүй,

-Анхны юм бүхэн дурсамжтай сайхан байдаг. Та анхны дүрийн ч юм уу хувцасаа билэгшээж хадгалдаг уу?
- Би анх 1996 онд Драмын театраас ажлын гараагаа эхэлсэн. Тэнд нэг бор дээл байдаг. Тэр одоо хүртэл миний сэтгэлд дулаахан дотно санагддаг юм. Яагаад гэвэл би анхны тоглолтууддаа юм л бол тэр дээлийг өмсөж тоглодог байсан. Тэр салбархай бор дээлэнд хайртай. Магадгүй надаас өмнө олон олон аугаа жүжигчид өмсч байсан болохоор эерэг энерги нь надад шингэсэн болов уу гэж боддог юм.

- Хааяа эхнэрийнхээ хувцаснаас туух, гуйх тохиолдол гардаг уу?
- Манай эхнэр чинь надаас 2 дахин жижигхэн юм ш үү дээ ( инээв ). Тиймээс тэр хувцсыг өмсөх тухай мөрөөдөх ч хэрэггүй.

- Сонгохдоо эхнэрийнхээ зөвлөгөөг авдаг уу?
- Эхнэрийн зөвлөгөөг сайн авна. Заавал хоёулаа хамт явж сонгодог, эхнэр маань "вкус” сайтай. Би ганцаараа явбал өнгөц хараад буруу сонголт хийх тохиолдол бишгүй тохиолддог.

- Уран бүтээлчид урмаар тэжээгдэж явдаг. Таныг магтах тохиолдолд хэрхэн ханддаг вэ?
- Би тийм урам авах их дуртай шүү. Хүмүүс магтахаар хөөрлөө гэдэг. Уг нь бага хөөрөх хэрэгтэй. Хүнд урам өгөх, магтах хэрэгтэй. Өнөөдөр чинии цараи йх гоё харагдаж байна, үсээ ямар гоё засуулсан  юм бэ гээд урмаар хөглөж, хөглөгдөх дуртай. Ийм зүйлээс сэтгэлийн эрч хүч авах сайхан байдаг.

- Замын цагдаа та хоёр хэр найз  вэ?
- Өө найз найз. Хааяа дүрэм зөрчөөд цагдаа ирэхээр өмнөөс нь шууд сайхан инээгээд "Уучлаарай, жаахан яараад ингэчихлээ. Торгоно уу яадаг юм бэ? Авах арга хэмжээгээ ав даа” гэхээр "За за, ахиад битгий ийм явдал гаргаарай” гээд бас инээдэг юм. Зохицож ойлголцоод байдаг даа.

- Инээд гэснээс гэртээ хэр инээд наргиан бэлэглэдэг вэ? Нэг их бухимдсан байхад чинь бусад хүмүүс инээж хүлээж аваад хэцүү үе гарах уу?
- Би чинь өөрөө хүн юм болохоор уурлаж бухимдах, юм зөндөө байлгүй яахав. Тийм үед зарим жолооч улаан зам дээр машинаа хөндлөн тавьчихаад инээгээд зогсоод байдаг. Тийм үед бас уурлах хэцүү. Тэр хүн бол надтай тоглох эсвэл миний ажлыг саатуулах гэсэндээ биш. Жүжигчний хувьд, хийсэн уран бүтээлийн хувьд ямар нэгэн таашаал төрчихсөн учраас надтай тэгж дотно харьцаад байна гэж би ойлгодог. Тийм учраас тэр тохиолдолд тэвчиж өнгөрөөдөг. "Би урагшаа явъя” гэхээр "Үгүй ээ” гээд инээгээд байдаг. Тэр болгонд уурлахыг боддоггүй. Гэр бүлдээ ч гэсэн дүүрэн аз жаргал инээд баясалтай байх дуртай.

- Анх аав болж байх үедээ хэр будилж байсан бэ?
- Жижигхэн цонхтои хаалгаар сувилагчийг нь дуудсан чинь сонсохгүй. Сандарч догдолсондоо гараа алчуураар ороож байгаад цонхыг нь хагалж байгаад дуудаж уулзсан. Тэгээд сувилагчид нь "Яаж байгаа юм бэ? Наадахаа төл” гэж загнуулаад бөөн юм болж байсан. Тэгэхээр нь "Үгүй, та нар намайг сонсохгүй байна шүү дээ. Наана чинь хүүхэд төрөх гээд байхад чинь. Хоёр хүний төлөө би яаж тэсэх юм бэ? Хаалгыг чинь эвдээгүй нь их юм” гээд бөөн юм болж билээ.

- Хөгжилтэй түүх байна. Та үргэлж бусдыг инээдээр шагнаж байгаарай!

Б.Сор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.