Хүмүүс: П Эрдэнэзаан | |
Маск продакшны жүжигчин П.Эрдэнэзаан эхээс гурвуулаа гэнэ. Ах нь Солонгост, эгч нь Японд ажиллаж амьдардаг учраас бууриа сахиж үлдсэн айлын бага хүү П.Эрдэнэзаан нэлээд ганцаарддаг ажээ. Олуулаа бужигнасан айлыг хараад хэрэндээ атаархдаг жүжигчин маань эхнэртээ доод тал нь дөрвөн хүүхэдтэй болох захиалга өгсөн гэнэ. Өдгөө тэрбээр хоёр хүүхдийн аав бөгөөд өнөр өтгөн айл болно гэдэгтээ эргэлздэггүй гэсэн.