Японы телевизүүд Кёкүтэнхог булаацалдаж байна

2012/06/04
Share |
Хүмүүс:
Японы телевизүүд Кёкүтэнхог булаацалдаж байна

Өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд 37 насандаа түрүүлэн, түүхэнд макүүчид түрүүлсэн хамгийн ахмад бөхөөр тодорсон Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг Японы телевизүүд нэвтрүүлэгтээ оролцуулахаар булаалдаж байгаа гэнэ. Кёкүтэнхо сэтгүүлчдэд “Бага багаар тайвширч жирийн байдалдаа орж байгаа ч энд тэндхийн телевизийн бичлэг гээд их завгүй болсон” гэж ярьсан байна.

Энэ сарын 1-ний өдөр гурван нэвтрүүлэгт оролцохоор уригдсан ч сүмогийн холбооноос нэгийг нь цуцалсан байна. Учир нь “Нихон” телевизийн “Дараалал ихтэй хуульзүйн зөвлөгөө өгөх газар” гэдэг алдартай нэвтрүүлэгт оролцдог өмгөөлөгч Китамүра нь сүмогийн холбоотой заргалдаж байгаа Монголын бөх Хошиказэ Б.Амармэндийн өмгөөлөгч тул хамаагүй юманд яриаг хандуулж магадгүй хэмээн холбооноос үзсэн аж.

Р.Манлай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.