Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | |
Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зай, байр суурь хэдийнээ эзлээд байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнд нуух нууц байхгүй гэдэг ч нууцтай л бүсгүй.
Арван жилийн ширээнээс өндийнгүүтээ л алтны магнат ‘‘охидын эрлэг’’ Мянганбаяртай суулаа гэхэд олон хүн харамсан халаглаж байсан ч тэд огт хэрэлдэж үзээгүй гэдэг шүү. Мянгаагаас салснаас нь хойш олон залуустай холбон бичдэг байсан ч энэ бүхнийг тоолгүй өөрийнхөөрөө байж хатуужиж, нугарч хугардаггүй харин ч улам гялалзах болсон Пүүжээ ‘‘бас’’ алтны уурхайн эзэн Ганбаяр гэх эрхмийг сонгон амьдралаа холбохоор эргэлт буцалтгүй шийдэж тэр ч бүү хэл шинэ хүлээн авах гэж байгаа билээ. Бид энэ удаа түүний тухай бүх хүн мэддэг юм шиг хирнээ мэддэггүй зарим нэг зүйлсийг хүргэж байна.
- Адал явдалтай кинонд Анжелина Жоли шиг хүчирхэг эмэгтэйн дүрд тоглох, Дэлхийн 7гайхамшгийн нэг болох Египетийн Пирамид, Энэтхэгийн Таж Махалыг очиж үзэхсэн гэж мөрөөддөг
- голын эрэг дээр очин усны чимээ сонсч суух үнэхээр дуртай. Энд л юу ч бодолгүй, сэтгэлийн таашаал авч болох юм шиг санагддаг
- "GUESS" брэндийг хэрэглэх дуртай. Үнэтэй биш, яг өдөр тутам өмсөж болохоор чөлөөт стильтэй байдаг нь таалагддаг
-Баргийн зүйлд уйлдаггүй. Цээжинд нэг зүйл бөглөрчөөд гаргахаас өөр аргагүйд хүрэн, нулимсаа тэвчихээ больсон үед л уйлдаг