Э.Гантулга, П.Одгэрэл нар 100 хүүхэд төрүүлсэн гэнэ үү

2012/06/05
Share |
Хүмүүс: Гантулга | 
Э.Гантулга, П.Одгэрэл нар 100 хүүхэд төрүүлсэн гэнэ үү

UBS телевизийн захирал Л.Балхжавын санаачлагаар 2009 оноос эхлэн жил бүр уламжлал болон 4 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй “UNIVERSE BEST SONGS” наадам амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн 29,30-нд “UB PALAC”-ын тайзнаа энэ жилийн шилдгүүдээ тодруулсан билээ.

Тус наадмын нээлтийн тайзнаа “UNIVERSE BEST SONGS”-ын хөтлөгчөөр 4 дэхь жилдээ хослож буйн зэрэгцээ өөрсдийгөө рок попын "АЛТАН ПАРТНЕР" хөтлөгчид хэмээн алдаршуулан зарлацгаадаг Э.Гантулга, Д.Одгэрэл нар үзэгчдийг алмайруулж, хүн итгэмээргүй нэгэн  хачирхалтай зүйл ярьцгаасан юм.

Энэ нь тэд сүүлийн дөрвөн жилийн туршид хамтран 100-н хүүхэд төрүүлсэн бөгөөд энэ ядуу нийгэм, хүнд цаг үед олон хүүхэд хийнэ гэдэг үнэхээр маш хэцүү юм хэмээн Э.Гантулга нь ярьхад надад ч бас тэр олон хүүхдийг төрүүлэхэд үнэхээр хэцүү байсан хэмээн П.Одгэрэл ам уралдан ярьжээ. Энэ үл ойлгогдох, хүний дургүй хүргэм яриагаа ярьцгаасаар  “UB PALACE”-т цугласан үзэгчдийг тэд ч үнэхээр залхааж гарчээ. Ийнхүү олон сар шилдэг 25 оролцогчийн болоод ялагчийн эзний уран бүтээлийг үзэхээр ирдэг үзэгчид Э.Гантулга, П.Одгэрэл нарыг гол сэдвээсээ хазайсан олон утгагүй зүйл ярьцгааж энэ гоё наадмыг утгагүй болгох юм хэмээн дургүйцэн ярьцгааж байлаа.

Үнэхээр тэдний хэлдгээр жилд 25-н хүүхэд төрүүлээд байдаг бол Монгол улсад минь их л хэрэгтэй юм сан даа. Тэгээд ч хүн итгэмээргүй, хүүхэд үржүүлгийн талаархи утгагүй яриагаар тэр гоё үдшийг бусниулж байхын оронд арай өөр газар л ярьсан бол дээр байсан байхдаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.